Плэй-оффын 2-р шат эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Плэй-оффын 2-р шат эхэллээ

NHL-н плэй-оффын 2-р шатны тоглолтууд эхэллээ. Өнөө өглөө Бостон Брюинс баг өөрсдийн “TD Garden” ордондоо Колумбус Блю Жакетс багтай плэй-оффын 2-р шатны цувралын эхний тоглолтоо хийж нэмэлт цагт 3-2 харьцаатай хожсон байна. Талбайн эзэд Н.Ачаригийн гоолоор тооны харьцааг нээсэн ч 3-р үед зочин багаас Б.Дубински, П.Будиос нар тус бүр нэг гоол хийж тэргүүллийг авсан. Гэвч талбайн эзэн Бостон Брюинс баг тоглолтын сүүлийн 5 минутанд Ч.Койлын гоолоор тооны харьцааг тэнцүүлж дөнгөв. Ингээд үндсэн цагт 2-2 харьцаатай тэнцэж цаг сунгахад өнөөх Ч.Койл М.Йоханссон цохисон шайбыг гоол болгосноор талбайн эзэд цувралын эхний тоглолтонд ялалт байгуулжээ.

Дорнодод Бостон Брюинс болон Колумбус Блю Жакетс багийн тоглолтоор плэй-оффын 2-р шат эхэлсэн бол мөн энэ өдөр Өрнөдөд Даллас Старс болон Сент-Лиус Блюс багуудын тоглолт явагдав. Сент-Лиус хотын “Enterprise Center” ордонд явагдсан тус тоглолтонд талбайн эзэн Сент-Лиус Блюс баг өрсөлдөгчөө 3-2 харьцаатай хожив. Талбайн эзэд үе тус бүрт нэг гоол оруулсны 2-г нь Орос залуу В.Тарасенко оруулсан. Харин зочин багаас Ж.Спецца болон Ж.Бенн нар гоол оруулсан ч баг нь цувралын эхний тоглолтонд хожигдол амсав.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж