Монголчуудын оюуны өмч үнэд хүрэх цаг айсуй | News.MN

Монголчуудын оюуны өмч үнэд хүрэх цаг айсуй

Монголчуудын оюуны өмч үнэд хүрэх цаг айсуй

Монголчуудын оюуны өмч үнэд хүрэх цаг айсуй

Дэлхийн Оюуны Өмчийг Хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.

Манай улсад “оюуны өмч” гэдэг ойлголт 1963 оноос нэвтэрсэн хэдий ч одоогоор бүртгэгдээд буй 4.600 гаруй патент, 10.000 гаруй барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварууд эдийн засгийн эргэлтэнд орох боломж нөхцөл хангалттай бүрдэж амжаагүй байна.

Банк санхүүгийн салбараас анхлан Улаанбаатар Хотын Банк “Барааны тэмдэг барьцаалсан зээл”-ийг зах зээлд анх удаа нэвтрүүллээ гэсэн сайн мэдээ саяхнаас сонсогдох болсон.

Түүнчлэн УИХ-ын нэр бүхий гишүүд оюуны өмчийг үнэлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх боломжийг судалж эхэлсэн байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны Өмчийн Газраас оюуны өмчийг үнэлж, биет бус хөрөнгөөр бүртгэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх зорилготой шат дараалсан ажлуудыг хийж байгаа юм байна.

Оюуны өмчийн эрхийн хамгаалалт, ашиглалтын талаарх тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшлийнхэн хөндөж, шийдлүүдийг ийнхүү хийж эхлээд байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХА ХА 2019-04-26 202.179.26.168

ИХЭНХИ НЬ УСАН ДИНЭГ БАЙХАД УУ?

Avatar

Zochin 2019-04-26 49.0.213.41

Харанхуй масс эргээд соц нийгэм рүүгээ орох юм сан гэж байхад тэр оюуны өмч, Copyright, TradeMark энэ тэр ч ёстой зангууны үлгэр байх аа

Avatar

Зочин 2019-04-26 173.66.16.120

Mash zuvshvv.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж