Монголчуудын оюуны өмч үнэд хүрэх цаг айсуй

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Монголчуудын оюуны өмч үнэд хүрэх цаг айсуй

Монголчуудын оюуны өмч үнэд хүрэх цаг айсуй

Дэлхийн Оюуны Өмчийг Хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.

Манай улсад “оюуны өмч” гэдэг ойлголт 1963 оноос нэвтэрсэн хэдий ч одоогоор бүртгэгдээд буй 4.600 гаруй патент, 10.000 гаруй барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварууд эдийн засгийн эргэлтэнд орох боломж нөхцөл хангалттай бүрдэж амжаагүй байна.

Банк санхүүгийн салбараас анхлан Улаанбаатар Хотын Банк “Барааны тэмдэг барьцаалсан зээл”-ийг зах зээлд анх удаа нэвтрүүллээ гэсэн сайн мэдээ саяхнаас сонсогдох болсон.

Түүнчлэн УИХ-ын нэр бүхий гишүүд оюуны өмчийг үнэлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх боломжийг судалж эхэлсэн байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны Өмчийн Газраас оюуны өмчийг үнэлж, биет бус хөрөнгөөр бүртгэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх зорилготой шат дараалсан ажлуудыг хийж байгаа юм байна.

Оюуны өмчийн эрхийн хамгаалалт, ашиглалтын талаарх тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшлийнхэн хөндөж, шийдлүүдийг ийнхүү хийж эхлээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж