“Хариуцлагатай уул уурхай-Хамтын ажиллагаа 2019” зүүн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

“Хариуцлагатай уул уурхай-Хамтын ажиллагаа 2019” зүүн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна

“Хариуцлагатай уул уурхай-Хамтын ажиллагаа 2019” зүүн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна

Уул уурхай, газрын тосны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, уул уурхай, газрын тосны үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж, бүс нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, орон нутагт газрын тос, уул уурхайн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын санаачлагаар анх удаа "Хариуцлагатай уул уурхай-хамтын ажиллагаа 2019” сэдэвт уул уурхайн салбарын бүсийн уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр East palace цогцолборын Хурлын танхимд зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал, жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөллүүд, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд удирдлагууд, Канад улсын санхүүжилтээр хэрэгжиж буй MERIT төслийн баг, Дорнод аймгийн 14 сумын удирдлагууд, иргэд, Уул уурхай эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагууд оролцож байна.

Энэхүү зөвлөгөөний хүрээнд аймаг, орон нутгийн зүгээс “Уул уурхай, эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлогын хэрэгжилт, үр дүн”-гийн талаар аймгийн Засаг дарга зөвлөгөөнд оролцогчдод танилцууллаа.

Мөн зөвлөгөөний үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийж, Хэнтий, Сүхбаатар аймгийн удирдлагуудын зүгээс орон нутгийн уул уурхай, эрдэс баялгийн салбарын талаар мэдээлэл танилцуулав.

Түүнчлэн эдгээр байгууллагуудын мэдээлэлтэй холбоотой асуултад хариулт өгч, уул уурхай, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, уул уурхайн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, орон нутагт тус салбараас өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэн, харилцан санал солилцлоо.

Энэхүү зөвлөгөөний хүрээнд “Хариуцлагатай уул уурхай-2018” зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн хэрэгжилт, хийж гүйцэтгэсэн ажил арга хэмжээний талаар мэдээлэл хийж, Дорнод аймгийн уул уурхайн салбарын цахим хуудасны талаар танилцуулав.

"Хариуцлагатай уул уурхай-хамтын ажиллагаа 2019” зөвлөгөөн нь уул уурхай, газрын тосны үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, орон нутагт газрын тос, уул уурхайн үр өгөөжийг нэмэгдүүлэн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэхүйц хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж