Гаалийн байгууллага төсөвт төвлөрүүлэх орлогоо давуулан биелүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Гаалийн байгууллага төсөвт төвлөрүүлэх орлогоо давуулан биелүүлжээ

Гаалийн байгууллага төсөвт төвлөрүүлэх орлогоо давуулан биелүүлжээ

Гаалийн байгууллага нь 2019 оны эхний дөрвөн сард улсын төсөвт нийт 857.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс дөрөвдүгээр  сарын 25-ны байдлаар 870.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж 1.5 хувиар буюу 13.18 тэрбум төгрөгөөр урьдчилан давуулан биелүүлжээ.

Орлогын гүйцэтгэлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нийт орлого 195.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Улсын төсвийн гаалийн орлогын гүйцэтгэлийг бүтцээр нь авч үзвэл Гаалийн албан татвар 26.1 хувь, НӨАТ 51.8 хувь, ОАТ /Онцгой албан татвар/ 18.1 хувь, АБДТАТ /Автобензин, дизелийн түлшний албан албан татвар/ 0.5 хувь, бусад орлого 3.4 хувийн тус тус эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж