Н.Оюундарь: Хөрөнгө оруулагчид улс төрийн шийдвэрээс айж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.27-нд нийтлэгдсэн

Н.Оюундарь: Хөрөнгө оруулагчид улс төрийн шийдвэрээс айж байна

Н.Оюундарь: Хөрөнгө оруулагчид улс төрийн шийдвэрээс айж байна

News агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.


Н.ОЮУНДАРЬ:УЛСТӨРЧДӨД ТААЛАГДАХГҮЙ УЧРААС ЭЛЧИН САЙДУУДАА ТОМИЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай улс төрийн цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 50.5 хувьтай байгаа нь бага үзүүлэлт. Үлдсэн богино хугацаанд танай намын байгуулсан Засгийн газар юун дээр илүүтэй анхаарч ажиллах шаардлагатай байна вэ?

-Бүлгийн хурал дээр намын мөрийн хөтөлбөртэй холбогдуулж би өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Төр хувийн хэвшлээ дэмжинэ гэж ярьдаг боловч төдийлөн ахицтай бодитойгоор дэмжиж чадахгүй байна. Жишээ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаа алдаж дууслаа. Хөрөнгө оруулагчид улс төрийн шийдвэрийн тогтворгүй байдлаас айсан байдалтай болчихлоо. Мөн дотоодын хөрөнгө оруулагчид ч гэсэн хүлээзнэж, харзнасан байдалтай байна. Ийм байгаа энэ үед бид зайлшгүй бодитой зүйл хийх хэрэгтэй гэдгийг би бүлгийн гишүүддээ хэлсэн. Нөгөө талаар төр ажил олгогчдыг дэмжинэ гэж ярьдаг атлаа энэ нь бодит байдалд мөн л хангалтгүй байна. Үүнийг сайжруулахын тулд хамгийн эхэнд Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж зөвхөн ажилчдын эрх ашгийг хангахаас гадна ажил олгогчдын эрх ашгийг хамгаалах тал дээр зайлшгүй анхаарах шаардлагатай. Хоёрдугаарт, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг яаралтай хэлэлцмээр байна. Учир нь өнөөдөр бизнес эрхлэгчид маань зээлийн хүүд дарлагдаж байгаа нь бодит үнэн. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталж, эрхзүйн орчныг нь нээлттэй болгосноор чөлөөт өрсөлдөөн бий болно. Гуравдугаарт, хөрөнгийн зах зээлийг онцгойд дэмжиж ажиллах шаардлага тулгарсан. Шулуухан хэлэхэд, өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг төдийлөн анхаарахгүй байна. Хөрөнгийн бирж гэдэг нэг байгууллагаас өөр  энэ салбарт хийгдсэн зүйл бараг алга.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Д.ЦОГТБААТАР: Ц.НЯМДОРЖ САЙДЫН ХҮҮГ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛЖ БОЛНО

Бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхөж буй зарим Элчин сайдын томилгоог ойрын хугацаанд Засгийн газар, УИХ-аар  хэлэлцэнэ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэн, БОАЖЯ-ны ТНБД Ц.Цэнгэл нарыг чөлөөлж тэднийг Элчин сайдаар томилно гэсэн мэдээлэл байна. Сайдын хувьд та уг асуудалд тайлбар өгнө үү?

-Ийм асуудал байхгүй. Энэ талаар би дуулаагүй. Элчин сайд нарыг томилох асуудлаар судалгаа хийж байгаа. Элчин сайдаар томилогдох хүмүүсийн нэрс дунд манай яамны нэлээн олон хүний нэр бий. Яамандаа ажиллаад Элчин сайдаар явах хугацаа, ээлж нь  болчихсон хүмүүс байгаа. Энэ талаарх судалгаа гүйцэт дуусаагүй байна.

-Тус нэрс дунд Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэн, БОАЖЯ-ны ТНБД Ц.Цэнгэл нарын нэр бий юу?

-Лав надад энэ нэрс орж ирээгүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Д.ОЮУНЧИМЭГ: МОНГОЛЧУУД ХЭН БЭ ГЭДГЭЭ МЭДЭХ БАЙСАН

“Тунгалаг хөх асар”, “Норгой” зэрэг хоёр номоо өлгийдөн аваад байгаа зохиолч, орчуулагч Д.Оюунчимэгтэй шинэ уран бүтээлийнх нь талаар, монголчуудын үнэт зүйлийн талаар ярилцлаа.

-Саяхан нээлтээ хийсэн хоёр роман таны хэдэн жилийн хөдөлмөр вэ? Хэрхэн бүтсэн талаар хоёулаа яриагаа эхэлье?

-“Тунгалаг хөх асар” роман нь “Оройн ганц мод” романы хоёр дахь дэвтэр болж байгаа. Цуврал хоёр роман нь миний сүүлийн 10-аад жилийн судалгааны бүтээл. “Оройн ганц” мод романыг бичсэний дараа цуглуулсан материалын цөм хэсэг үлдсэн. Тиймээс хоёр дахь дэвтрийг нь бичсэн юм. Энэ романд бусад цуврал бүтээл шиг дүр нь дараагийн бүтээлд ч амьдраад, үргэлжлээд явахгүй. Хязгаар нутгийнхны өнгөрсөн зууны эхэн үеийн үйл явдал гарч байгаа. Нийгмийн орой бусгаа үед хязгаар нутгийн ард түмний аж амьдрал хэрхэн өрнөж, ямар үйл явдал болсныг түүхийн баримт дээр тулгуурлан бичсэн. Нэг талаас баримтат зохиол гэж хэлж болно. Нэгэн хошууны үйл явдлаар дамжуулж 100 жилийн өмнө монголчуудын өвөг хэрхэн амьдарч байсныг, ертөнцийг үзэх үзлийг харуулахыг зорьсон. “Норгой” романы хувьд өнөөгийн нийгмийн эмх замбараагүй байдлыг харуулж байгаа.

-Таны цуврал роман олон жилийн судалгаа, хөдөлмөрөөр бүтсэн байна. Харин Монголын өнөөгийн зохиолчид тан шиг ийм олон жил судалгаа явуулж, энэ хэмжээний хөдөлмөр зарцуулж бүтээл туурвиж байгаа болов уу. Өнөөгийн Монголын зохиолчдын бүтээлийг та хэрхэн дүгнэж байна вэ. Уг нь зохиолчид нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй, бусдын оюуны талхыг бэлддэг хүмүүс шүү дээ. Энэ үүргээ хэр биелүүлж байна гэж та харж байна вэ?

-Залуу байхдаа өөрийгөө боловсруулахын тулд ном уншдаг байлаа. Одоо үсэг хоорондын цагаан зайг уншихад шилжээд байна. Уран бүтээлчийн нүдээр хүнийг унших үйл явц гэх үү дээХүнийг анхаарч, юмны наад цаадхыг, учир холбоосыг эргэцүүлэхэд илүү анхаарах болсонМонголчууд оюуны өндөр чадавхтай ард түмэн. Монголын зохиолчдын эвлэл байгуулагдаад 90 жил болж байгаа ч монгол хүн сайн зохиол бичиж чадна гэдэгт итгэлтэй байна.

Үргэлжлийг ЭНД дарж уншина уу.


Д.РЭГДЭЛ: ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР ЦАРЦСАНД ТӨР БУРУУТАЙ

“Амьдрал сайнгүй байсан ч аав ээжийнхээ дэргэд жаргалтай өссөн” гэж

хүүхэд насныхаа дурсамжийг цөөн хором ч болов дэлгэсэн академич Д.Рэгдэл гуайтай ярилцлаа. ОХУ-ын Харьковын их сургуулийг улаан дипломтой дүүргэсэн залуу дадлагажигч ажилтан гэсэн статустайгаар ШУА-ийн Химийн хүрээлэнгийн босгыг давснаас хойш 43 жил энэ салбарт үнэнчээр зүтгэж яваа эрхэм юм.

Утааны улирал ард хоцорсон ч энэ сэдвээр хоёулаа өнөөдрийн ярилцлагаа эхлэх үү. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс танай академийг нэг л удаа хүлээн авч уулзсан тухай өмнө нь та ярьж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газраас энэ чиглэлээр хамтран ажиллах саналыг тавьж байв уу. Утааг бууруулахад шинжлэх ухааны үүрэг оролцоо хэр чухал нөлөөтэй вэ?

-Агаарын бохирдол бол нийт монголчуудын өмнө тулгамдсан асуудал. Үүнийг ул үндсээр нь шийдэхийн тулд шинжлэх ухааны салбарынхныг аль болох оролцуулах ёстой. Шинжлэх ухааны салбарын оролцоогүйгээр үе үеийн томоохон арга хэмжээг ганц хоёр удаа зохион байгуулж байсан ч асуудал бүрэн шийдэгдээгүй. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бид оролцох үүрэгтэй гэж үздэг. Энэ асуудлаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат  Засгийн эрхийг барьж байхдаа хоёр удаа уулзаж байсан. Дараа нь манай академиас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хурлаас  гаргасан зөвлөмжөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Сайдын зүгээс энэ зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн, одоогоор хариу ирээгүй байна. Өвөл болохоор зөвхөн Улаанбаатарт ч биш Монгол Улсын 21 аймагт агаарын бохирдол нүүрлэдэг. Улаанбаатар хотынх бол шийдвэрлэх ёстой том асуудал болсон. Үндсэн шалтгаан нь хотыг тэлсэн гэр хороолол. Түүнээс гадна нийслэлийн барилга байгууламжийг дулаалах нь хамгийн чухал.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


А.АМГАЛАНБОЛД: ХОХИРОГЧДЫН ЦОГЦОС СОЛИГДООГҮЙ

Төв цэвэрлэх байгууламжид энэ сарын 16-ны өдөр осол гарч, дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Олон нийтийн сүлжээнд талийгаачдын цогцос солигдсон талаарх мэдээлэл гараад буй. Бид энэ талаар ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболдоос тодрууллаа.

-Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан дөрвөн иргэний цогцос солигдсон асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжид осол гарч, дөрвөн хүн амь насаа алдсан хэрэг гарсан. Хэргийн газар шүүх шинжилгээний байгууллага, цагдаагийн байгууллага, онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, амиа алдсан дөрвөн хүний цогцсыг ослын газраас гаргаж ажиллалаа. Ослын газарт талийгаачдын цогцсыг таниулах үйл ажиллагаа хийгдсэн байдаг. Тодруулбал, осол гарсны дараа талийгаачдын цогцсыг таниулах ажиллагаанд ар гэрийнхнийг нь оролцуулалгүйгээр ослын газарт байсан Төв цэвэрлэх байгууламжийн ажилтнуудыг оролцуулсан юм.

-Осол болсон өдөр талийгаачдын цогцсыг ар гэрт нь таниулаагүй гэсэн үг үү?

-Тухайн үед ослын газарт ажиллаж байсан хоёр ажилчнаар цогцсыг таниулах ажиллагаа хийлгэсэн. Шүүх шинжилгээний ажилчид хэргийн газраас цогцсыг зөөвөрлөхөд талийгаачийн нэр, хаяг байхгүй байсан учир шинжээч эмч нь цогцосны гадна талын уутанд нэрийг нь бичихийг сануулсан байна. Энэ дагуу цогцосны уутанд талийгаачдын шарилыг хийж, гадна талд нь овог нэрийг бичиж хаягласан. Дараа нь шүүх эмнэлгийн байгууллагад талийгаачдын цогцсыг авчран, уутан дахь овог, нэрийн дагуу тухайн цогцсыг хаяглаж, бүртгэлжүүлсэн. Энэ бүх үйл ажиллагаа нь тус газрын хяналтын камерт бичигдэж үлдсэн. Дээрх хяналтын камерын бичлэгээс үзэхэд Шүүхийн шинжилгээний байгууллага дээр талийгаачдын овог нэр нь солигдоогүй нь тогтоогдсон.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


РЕППЕР МААRАА:МИНИЙ ДУУНЫ ҮГЭНД  ХЭТРҮҮЛЭГ, ХУДЛАА ХИЙСВЭР ҮГ БАЙДАГГҮЙ

Монголын хип хоп ертөнцөд өөрийн үзэл бодлоо дуугаараа дамжуулан чөлөөтэй илэрхийлдэг реппер Maaraa буюу Б.Амархүүтэй онлайнаар ярилцлаа. Залуус түүнийг Реппер дуучин гэдгээр нь андахгүй. Хип хоп дуучид ихэвчлэн хатуу ширүүн үг хэллэгтэй, амьдралын бараан дүр зургийг дуугаараа илэрхийлдэг. Харин түүний дуунд эх орноо санах, аав ээжийгээ санасан залуу хүүгийн бус нас биед хүрч, төлөвшсөн эр хүний бодол хүсэл, үг үйлдэл харагдана. Түүний хувьд одоогоос хоёр жилийн өмнө анх сонсогчидтойгоо”Young 4eva” дуугаараа уулзаж байв. Тэрбээр өдгөө  БНСУ-д ажиллаж амьдарч байгаа ч  уран бүтээлээ завсарлахгүй хийсээр байгаа билээ. Хамгийн сүүлд  нэгдүгээр  сард “Яааядаа байз” нэртэй хоёр дахь цомгоо гаргасан юм.

-Реппер Maaraa ямар мэргэжилтэй хүн бэ. Хэзээ сургуулиа төгсөж байв?

-Би  2017  онд кино урлагийн их сургуулийн найруулагчийн ангийг төгссөн.  Би өөрөө урлагийн гэр бүлд  төрсөн. Манай аав насаараа Үндэсний радио телевизэд найруулагчаар ажилласан. Би багаасаа л аав шигээ найруулагч болохыг хүсдэг байлаа. Гэхдээ шүлэг бичих багахан авьяасаа тордож  усалсны үр дүнд уран бүтээлээ гаргаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Цаашид мэргэжлээрээ ажиллахыг мөрөөддөг.

Найруулагч болох мөрөөдөлтэй залуу анх хип хоптой  хэрхэн холбогдов?

-Би багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Долдугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн. Би эхээс хоёулаа. Дээрээ нэг ахтай. Намайг 14 настай байхад ах маань МР3 хөгжим бэлэглэж байсан. МР3-ыг сонсоход дотор нь  дан хип хоп дуунууд байсан. Тэгээд л хип хоп урсгалд дуртай болсон байх.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж