Ким Жон Ун Путиныг Хойд Солонгост айлчлахыг урив

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун Путиныг Хойд Солонгост айлчлахыг урив

Ким Жон Ун Путиныг Хойд Солонгост айлчлахыг урив

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д хийсэн айлчлалаа өндөрлүүлж, хуягт галт тэргээ хөлөглөн Владивостокоос эх орны зүг хөдөлсөн талаар "Интерфакс" агентлаг мэдээлжээ. Төмөр замын буудал дээр түүнийг үдэх ёслолын ажиллагаа болж, хүндэт харуул жагсан, Оросын цэргийн оркестр ОХУ, БНАСАУ-ын төрийн дуулал болон "Катюша" дууг эгшиглүүлсэн байна.

Өмнө нь БНАСАУ-ын төрийн тэргүүн Приморийн хязгаарын захирагч Олег Коземякотой уулзаж, олон жилийн тэртээ өөрийн аав, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийн зочилж байсан, Владивосток хотын захад байрлах “Лесная заимка” зоогийн газарт уулзан хагас цаг хэртэй ярилцжээ.

Приморийн хязгаарын захирагч зочдоо зэрлэг гахай, бор гөрөөс, бугын махаар дайлсан байна. БНАСАУ-ын удирдагч энэ бүхэнд талархаж буйгаа илэрхийлжээ. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр, зоог Кимд таалагдсан бөгөөд тэрбээр бүгдээс бага зэрэг амссан байна. Мөн тус зоогийн газрынхан хүндэт зочдоо бин, амтат жүрж, даршилсан ногоо, загасны шөл зэргээр дайлжээ.

Оросын талаас Хойд Солонгост жуулчдад виз олгох журмаа хөнгөвчлөхийг санал болгосон байна. Мөн бичиг баримтыг цахим хэлбэрт оруулах боломжтойг дурджээ.

Владимир Путин, Ким Жон Ун нарын пүрэв гарагт Владивосток хотын Оросын арал дээр болсон яриа хэлэлцээний үеэр БНСУ-ын хойгт энх тайван байдал тогтоох, цөмийн зэвсгээс татгалзах, мөн ОХУ-аас Хойд Солонгос руу шинэ цахилгаан эрчим хүч дамжуулах шугам, хийн хоолой, газрын тос дамжуулах хоолой байгуулах асуудлуудыг авч хэлэлцсэн билээ.

Яриа хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүнүүд хамтарсан мэдэгдэл хийгээгүй, баримт бичигт гарын үсэг зураагүй бөгөөд Ким Жон Ун Путиныг БНАСАУ-д айлчлахыг урьсан байна. Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлаг Оросын төрийн тэргүүн Ким Жон Уны урилгыг хүлээн авсан гэж мэдээлжээ.

Уулзалтын төгсгөлд Владимир Путин, Ким Жон Уныг “Сонирхолтой ярилцагч” гэсэн бол Хойд Солонгосын тэргүүн Владимир Путинтэй санал бодлоо солилцсоноо “Үнэхээр утга төгөлдөр уулзалт байж чадлаа" гэж тэмдэглэжээ.

Эх сурвалж: Vedomosti

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж