Монгол, Тайванийн барилгын үйлдвэрлэл эрхлэгчдийн харилцааг эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Монгол, Тайванийн барилгын үйлдвэрлэл эрхлэгчдийн харилцааг эрчимжүүлнэ

Монгол, Тайванийн барилгын үйлдвэрлэл эрхлэгчдийн харилцааг эрчимжүүлнэ

Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулагддаг “Барилга экспо” үзэсгэлэн болон “Тайваний Олон улсын барилгын материалын үзэсгэлэн”-гийн зохион байгуулагч талууд болох МУ-ын “Барилга МН” ХХК болон Тайваний “Да Жань” хувьцаат компаниуд нь 4-р сарын 26-нд Улаанбаатар хотод зохиогдох “Олон улсын барилгын материалын үзэсгэлэн”-ийн нээлт дээр санамж бичиг байгуулж буй нь Тайвань Монголын үзэсгэлэн зохион байгуулагч байгууллагууд хоорондын хамгийн анхны хамтын ажиллагаа болж байна.

“Барилга МН” ХХК-ий гүйцэтгэх захирал Д.Цолмонгэрэл хэлэхдээ “Миний хувьд энэ оны 3-р сард Тайваньд зохион байгуулагдсан “Тайпэйн Ухаалаг хотын үзэсгэлэн -2019”-д оролцсон бөгөөд ухаалаг барилгын материалын технологийн хөгжил нь гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм” гэв. Тэрээр цааш хэлэхдээ “Тайваний Олон улсын барилгын материалын үзэсгэлэн” нь олон арван жил амжилттай зохион байгуулагдаж байгаа нэр хүндтэй, томоохон үзэсгэлэн билээ. Тус үзэсгэлэнг 2013 оноос хойш 5 жил дараалан Дэлхийн үзэсгэлэнгийн холбооноос (UFI) Тайваньд зохиогддог хамгийн өргөн цар хүрээг хамарсан барилгын салбарын олон улсын үзэсгэлэнгээр нэрлэсэн. Энэ удаа талууд хамтран ажиллах санамж бичиг байгуулж буй явдал нь талуудын барилгын материалын салбар дахь харилцаанд ахиц гаргахад тустай юм.

“Да Жань” компаний Ерөнхий захирал ноён Чиү Вэнь Лиан хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд Монгол орны эдийн засгийн байдал сэргэж байна. Тухайлбал өнгөрсөн оны эдийн засгийн өсөлт 6.9%-д хүрсэн бөгөөд эдийн засгийн өсөлт нь барилгын материалын эрэлт тасралтгүй өсөн нэмэгдэхэд эерэгээр нөлөөлж байна” гэв. Тэрээр цааш хэлсэн үгэндээ “МУ-ын Улаанбаатар хотноо зохиогдож буй “Олон улсын барилгын материалын үзэсгэлэн-2019”-нд оролцож, хоёр орны барилгын бизнес эрхлэгчдийг холбох чиглэлээр хамтран ажиллах болсондоо туйлын баяртай байна. Монголын барилгын зах зээлд цааш өргөжин хөгжих асар өргөн нөөц бололцоо, эрэлт байсаар байна. Иймд Тайваньд үйлдвэрлэсэн жижиг багаж хэрэгсэл, химийн үйлдвэрүүдэд ашиглах зориулалт бүхий барилгын материал, керамик барилгын материал, ITC ухаалаг барилгын материал болон байгаль орчинд ээлтэй, ногоон барилгын материал зэргийг Монголын зах зээлд таниулах, нийлүүлэх боломжтой гэж үзэж байна. Үүнээс гадна барилга угсралтын арга, аргачлал, технологи, санхүүжилт зэрэг чиглэлээр талууд нь өөр өөрийн давуу талаараа харилцан бие биенээ нөхөж хамтран ажиллах боломжтой” гэв.

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Хуан Куо Рун хэлсэн үгэндээ “Монгол Улсын эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс манай төлөөлөгчийн газраас сүүлийн жилүүдэд хоёр талын бизнес эрхлэгчдийн хооронд холбоо тогтоох ажлыг эрчимжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Тайваний Экспорт импортын банкны бага хүүтэй санхүүжилтийн зээлэнд Монгол орны бизнес эрхлэгчдийг хамруулах, Тайваньд үйлдвэрлэсэн бүх төрлийн тоног төхөөрөмж, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл харилцаа холбооны тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Тайвань Монголын барилгын материалын үзэсгэлэн зохион байгуулагч байгууллагуудын хамтын ажиллагаа нь Монгол орны барилга, орон сууцны чанар, стандартыг дээшлүүлэхэд эерэг таатай нөлөө үзүүлнэ гэж найдаж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж