Монголын тамирчид Азийн аваргаас зургаан медаль хүртлээ | News.MN

Монголын тамирчид Азийн аваргаас зургаан медаль хүртлээ

Монголын тамирчид Азийн аваргаас зургаан медаль хүртлээ

Монголын тамирчид Азийн аваргаас зургаан медаль хүртлээ

Хонгконг хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээнээс манай улсын зургаан тамирчин медалийн эзэн болов. Гурван өдөр үргэлжилсэн уг тэмцээний эхний өдөр мастер ангиллын 74 кг-ын жинд О.Батбилэг нийлбэр дүнгээр алтан медаль, хоёр дахь өдөр нь насанд хүрэгчдийн 93 кг-д М.Галсайхан алт, Б.Бямбасүрэн нар мөнгөн медаль хүртсэн юм. Мөн тэмцээний сүүлчийн өдөр /2019.04.26/ өсвөрийн -105 кг-д М.Билгүүн, -120 кг-д Д.Дөлгөөн, залуучуудын -120 кг-д Д.Дашням нар хүрэл медалийн болзол хангаснаар медалийн тавцанд  зогслоо. Манай улсын  баг тамирчдыг "Стронг" клубын багш Б.Гантулга дасгалжуулсан юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж