Хонгконг хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээнээс манай улсын зургаан тамирчин медалийн эзэн болов. Гурван өдөр үргэлжилсэн уг тэмцээний эхний өдөр мастер ангиллын 74 кг-ын жинд О.Батбилэг нийлбэр дүнгээр алтан медаль, хоёр дахь өдөр нь насанд хүрэгчдийн 93 кг-д М.Галсайхан алт, Б.Бямбасүрэн нар мөнгөн медаль хүртсэн юм. Мөн тэмцээний сүүлчийн өдөр /2019.04.26/ өсвөрийн -105 кг-д М.Билгүүн, -120 кг-д Д.Дөлгөөн, залуучуудын -120 кг-д Д.Дашням нар хүрэл медалийн болзол хангаснаар медалийн тавцанд зогслоо. Манай улсын баг тамирчдыг "Стронг" клубын багш Б.Гантулга дасгалжуулсан юм.
Холбоотой мэдээ