Шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс тээвэрлэн нэвтрүүлэх журмын төсөлд санал авч байна

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс тээвэрлэн нэвтрүүлэх журмын төсөлд санал авч байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор нийслэл дэх эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж болон Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрханы 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрээс бусад нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг тавдугаар сарын 15-наас хориглохоор болсон.

Энэхүү тогтоолоор зөвхөн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бөгөөд  нийслэлийн нутаг дэвсгэрээр түүхий нүүрсийг тээвэрлэх, дамжин өнгөрүүлэх талаарх зохицуулалт хийгдээгүй тул НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хүрээнд түүхий нүүрс тээвэрлэн, нэвтрүүлэх журам батлахаар төсөлд санал авч эхэллээ. Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах үүднээс зарлагын баримтыг нь үндэслэн эрхийн бичиг олгох, хэрэглэхэд үүсэх харилцааг эл журмаар зохицуулах аж. Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэмийг мөрдүүлэх, оролцогч талуудын чиг үүргийг тогтоох үйл ажиллагааг зохицуулна гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэв.

Тус журмын төсөлтэй танилцан, Агаарын бохирдолтой тэмцэх газрын 11-314876, 11-318551 дугаарт залгаж саналаа өгнө үү.

түүхий нүүрсний тээвэрлэлтийн журмын санал

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж