Япончууд маргаашнаас 10 хоног амарна

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Япончууд маргаашнаас 10 хоног амарна

Япончууд маргаашнаас 10 хоног амарна

Япон улсад тавдугаар сарын 1-нд хунтайж Нарухито хаан ширээнд сууж, шинэ эрин эхэлнэ. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Японы ард иргэд маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 27-ноос эхлэн 10 хоног амрах гэж байна. Энэ удаагийн амралт нь Япончуудын хувьд түүхэнд байгаагүй урт амралт болж байгаа юм. Уламжлал ёсоор жил бүрийн тавдугаар сарын 1–нээс дөрвөн өдөр дараалан амардаг. Амралт таарсан долоо хоногийг Япончууд “алтан долоо хоног” гэж нэрлэдэг.

Урт амралтыг иргэд зарим нь завгүй өдрүүдээс түр амсхийх сайхан завшаан хэмээн сайнаар хүлээн авч байгаа ч худалдаа наймаа эрхлэгчид, томоохон үйлдвэрүүд тийм ч их сайшаахгүй байгаа гэнэ.

Зарим судлаачдын үзэж байгаагаар энэ үеэр аялал жуулчлалын урсгал идэвхжиж, худалдааны эргэлт ч огцом өсөх төлөвтэй байгаа юм. Харин томоохон үйлдвэр, компаниуд олон хоног амарснаар, хэдэн мянган хүн орлогогүй болсноор эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж нөгөө хэсэг нь үзэж байна. Мөн цаг агаарын байдал тааруу байвал аялал зугаалгын урсгалд нөлөөлж, худалдан авалт ч түүнийг дагаад буурах учир  урт амралт Японы эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг урьдчилан таамаглах аргагүй юм.

Эх сурвалж:Japantoday

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж