Самсунг компани S10 5G загвараа худалдаанд гаргах товоо зарлажээ

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Самсунг компани S10 5G загвараа худалдаанд гаргах товоо зарлажээ

Самсунг компани S10 5G загвараа худалдаанд гаргах товоо зарлажээ

Ухаалаг гар утасны салбарын голлох өрсөлдөгчдийн нэг Өмнөд Солонгосын  Самсунг компани S10 утасны дараагийн загвар болох “S10 5G”  загварын гар утсаа худалдаанд гаргах товоо зарлажээ.  Тус компани энэхүү загвартаа хийсэн гол шинэчлэл нь 5G сүлжээг дэмждэг болгосон явдал юм. Самсунг шинэ бүтээгдэхүүнээ ирэх сарын 16-нд худалдаанд гаргана. Эхний ээлжинд 5G сүлжээ нэвтрээд байгаа АНУ-ын Атланта, Бостон, Сан Диего, Хьюстон зэрэг 20 хотод худалдаалахаар төлөвлөжээ. “S10 5G” утас нь багтаамжаасаа хамаарч 256гб нь 1,299 ам.доллар, 512гб нь 1,399 ам.доллараараар худалдаалагдах юм байна. 6.4 инч дэлгэцтэй энэхүү загвар 6 камертай. Камерийн гол шинэчлэл нь 3D линзтэй болжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж