Ухаалаг гар утасны салбарын голлох өрсөлдөгчдийн нэг Өмнөд Солонгосын Самсунг компани S10 утасны дараагийн загвар болох “S10 5G” загварын гар утсаа худалдаанд гаргах товоо зарлажээ. Тус компани энэхүү загвартаа хийсэн гол шинэчлэл нь 5G сүлжээг дэмждэг болгосон явдал юм. Самсунг шинэ бүтээгдэхүүнээ ирэх сарын 16-нд худалдаанд гаргана. Эхний ээлжинд 5G сүлжээ нэвтрээд байгаа АНУ-ын Атланта, Бостон, Сан Диего, Хьюстон зэрэг 20 хотод худалдаалахаар төлөвлөжээ. “S10 5G” утас нь багтаамжаасаа хамаарч 256гб нь 1,299 ам.доллар, 512гб нь 1,399 ам.доллараараар худалдаалагдах юм байна. 6.4 инч дэлгэцтэй энэхүү загвар 6 камертай. Камерийн гол шинэчлэл нь 3D линзтэй болжээ.
Холбоотой мэдээ