"Гэрэлтүүлэг асаалттай байсан нь засвартай холбоотой" гэв

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

"Гэрэлтүүлэг асаалттай байсан нь засвартай холбоотой" гэв

Нийслэл хотын гудамж, талбайн гэрэлтүүлэг нэг үеийг бодоход олширч, өнгө үзэмж ч сайжирсан.  Гэвч үүнийг унтраахгүйгээр өдөржин асаах тохиолдол цөөнгүй гардаг. Тухайлбал, өнөөдөр /2019.04.26/ төвийн дүүрэг буюу Энхтайвны өргөн чөлөөнд хамаарагдах Бөхийн өргөөгөөс зүүн дөрвөн зам хүртэлх гэрэлтүүлгүүд  13.00 цагийн үед  ярайтал асаалттай байв. Хувийн хөрөнгөнөөс эдгээр гэрэл асаасны төлбөрийг төлдөггүй нь лавтай. Нийслэлийн гэрэлтүүлгийг хариуцсан байгууллага дүүрэг тус бүрт байдаг аж. Нэгдсэн байдлаар нийслэлийн Захирагчийн ажлын албанд хамаардаг юм байна.

Энэ талаар тус байгууллагаас тодруулахад “Гэрэлтүүлгийн толгойн засвар болон нийслэлийн ногоон байгууламж болох модны гэрэлд гэмтэл  гарсан   учраас засварлаж байсан. Засварлаж байх явцад гэрэл асаалттай байдаг юм. Дан ганц Энхтайвны өргөн чөлөө гэлтгүй,  Их тойруу,  Арслантай гүүр хүртэл нийтэд нь засварласан. Их тойруугийн гэрэлтүүлгүүдийг  11.58 цагт асаагаад одоогийн байдлаар   унтраасан байна. Үлдсэн газруудын гэрлийг удахгүй унтраана” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж