Бритни Спирс сэтгэл заслын эмчилгээгээ дуусчээ | News.MN

Бритни Спирс сэтгэл заслын эмчилгээгээ дуусчээ

Бритни Спирс сэтгэл заслын эмчилгээгээ дуусчээ

Бритни Спирс сэтгэл заслын эмчилгээгээ дуусчээ

Урлагийн карьераа хэсэг орхисон дуучин Бритни Спирс сэтгэл заслын эмчилгээгээ хийлгэж дуусчээ. Тэрээр ачааллаа бууруулж, эрүүл мэнддээ анхаарахад нэг сар зарцуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бритни эмчилгээгээ дууссан ч мэдрэлийн эмчийнхээ хяналтад байгаа аж.

Одоогоор тэрбээр тайзан дээр эргэж гарах төлөвлөгөөгүй, хамгийн гол нь тайван, өөрийг нь бухимдуулдаг зүйлсээс хол байхыг хүсэж буй юм байна. Бритни цахим орчинд түгсэн таагүй мэдээллүүдийг үл тоож, хүүхдүүддээ цаг заваа зориулахаар шийдсэн талаар дуучны ойрын хүн мэдээлсэн байна.

Бритни өөрийн инстаграм хуудастаа “Хэзээ нэгэн цагт бид бүгд амралт авах шаардлагатай болдог” хэмээн бичжээ. Тэрбээр найз залуу Сэм Асгаритайгаа Улаан өндөгний баяраар “Беверли Хиллз”-д байхдаа шар хэвлэлүүдийн дуранд өртсөн байна. Хосуудын зугаалж буйг нүдээр харсан эх сурвалж “Тэд бие биеэ хараад инээмсэглэж байсан. Хүмүүсийн цахим ертөнцөөс хардаг зурган дээрх шиг тэд жаргалтай харагдсан” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: EOnline.com
Х.ДАВААСАМБУУ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-26 202.21.108.157

Сайхан залуу хөөрхөн хүүхдүүдээ хайрлаад аз жаргалтай бай. Алдар нэрийн хэнээрхэл ээ орхи. Зөв ойлгосон л байнаа. Бүх юм цаг хугацаатай. АЗ жаргалтай амьдраарай.

Avatar

com 2019-04-26 139.5.219.134

hehe hoorhon shde, unshsan baihaa

Avatar

huurhun ch yumu 2019-04-26 124.158.77.32

segsiigeed hun aimar tsaraitai yavj bhad n hani bolood huurhun ch yumu ene zaluu yadjihad goy ch ch zaluu yen

Avatar

зочин 2019-04-26 202.9.43.145

Энэ бүсгүй аргагүй аргагүй. Энэ хүн сэтгэцээр өвдөхгүй юм бол өөр хэн өвдөх вэ дээ. Хурдан хэвийн болоорой.

Avatar

Зочин 2019-04-26 202.9.43.145

гоё найз залуутай юм бэ

Avatar

Olya 2019-04-26 202.126.89.141

Tiim bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж