Урлагийн карьераа хэсэг орхисон дуучин Бритни Спирс сэтгэл заслын эмчилгээгээ хийлгэж дуусчээ. Тэрээр ачааллаа бууруулж, эрүүл мэнддээ анхаарахад нэг сар зарцуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бритни эмчилгээгээ дууссан ч мэдрэлийн эмчийнхээ хяналтад байгаа аж.
Одоогоор тэрбээр тайзан дээр эргэж гарах төлөвлөгөөгүй, хамгийн гол нь тайван, өөрийг нь бухимдуулдаг зүйлсээс хол байхыг хүсэж буй юм байна. Бритни цахим орчинд түгсэн таагүй мэдээллүүдийг үл тоож, хүүхдүүддээ цаг заваа зориулахаар шийдсэн талаар дуучны ойрын хүн мэдээлсэн байна.
Бритни өөрийн инстаграм хуудастаа “Хэзээ нэгэн цагт бид бүгд амралт авах шаардлагатай болдог” хэмээн бичжээ. Тэрбээр найз залуу Сэм Асгаритайгаа Улаан өндөгний баяраар “Беверли Хиллз”-д байхдаа шар хэвлэлүүдийн дуранд өртсөн байна. Хосуудын зугаалж буйг нүдээр харсан эх сурвалж “Тэд бие биеэ хараад инээмсэглэж байсан. Хүмүүсийн цахим ертөнцөөс хардаг зурган дээрх шиг тэд жаргалтай харагдсан” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: EOnline.com
Х.ДАВААСАМБУУ
Холбоотой мэдээ