ОХУ-ын Ерөнхийлөгчийг удаан хүлээлгэсний эцэст БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өчигдөр /2019.04.25/ Орост айлчилж, Владимир Путинтай анх удаа дээд хэмжээний уулзалт хийсэн. Хоёр улсын тэргүүнүүд Оросын Алс Дорнодын Владивосток хотноо уулзсан билээ. Уулзалт халуун дулаан уур амьсгалтай болж уулзалтын төгсгөлд Ким Жон, Владимир Путин нар өөрсдийн төлөөлөгчдийн хамт хүндэтгэлийн зоог барьж, Орос үндэсний урлаг соёлын үзүүлбэрийг үзэж сонирхсон.
Үүний дараа Ким Жон Ун хундаганы үг хэлж, ОХУ-ын Ерөнхийлөгчид авчирсан бэлгээ гардуулсан юм. Тэрбээр Солонгос үндэсний сэлэм бэлэглэсэн бөгөөд энэхүү сэлэм нь хүч чадлыг бэлгэдэхээс гадна үргэлж хамтдаа өөдлөн дэвшихийг хүссэн Умардын ард түмний сэтгэлийг илэрхийлж байгааг тайлбарласан юм. Харин Оросуудын хувьд хэн нэгэнд хүйтэн зэвсэг бэлэглэх нь тийм ч таатай зүйл биш гэдгийг учирлаад Ерөнхийлөгч Путин Ким Жон Уны бэлгийн хариуд зоосон мөнгө өгч муу бэлгэдлийг цайруулсан тухай дэлхийн хэвлэлүүдэд бичжээ.
Владимир Путины зүгээс Ким Жон Унд түүхэн уулзалтыг тохиолдуулан дурсгалын тэмдэг, цайны аяганы иж бүрдэл бэлэглэсэн байна. Ким Жон Ун ОХУ-д өөрийн хуягт галт тэргээрээ есөн цагийн турш явж ирсэн. Удаа хугацаанд галт тэргээр аялах учир замдаа Оросын ард түмний бэлэглэсэн аяганд цай ууж алжаалаа тайлахыг хүсээд бэлгээ өгчээ.
Эх сурвалж: nypost.com
Зочин 2019-04-26 66.181.165.27
Баасны чинь зоос вэ хэлийг нь мэдэхгүй юм аа гэхэд 2 ногооноо нэг гүйлгээд хараач дээ зоос биш орос үндэсний цайны аяганы иж бүрдэл гээд биччихсэн байгаа биздээ, хаанаас нь ч харсан аяга бүр бэлэн байхад даанч дээ
Иргэн 2019-04-26 66.181.184.250
Хутга бэлэглэсэн хүнд хариуд нь мөнгө өгдөг ёс нь , "зэвсэгийг худалдаж авч байгаа" гэсэн санааг илэрхийлдэг бөгөөд хутга бэлгэнд аваад хариу барихгүй бол хожим тангараг тасардаг гэсэн нүүдэлчдийн монгочуудын эртний ёс юм.Бодвол энэ ёс хөрш оросуудад алтан ордны үеээс дамжигдсан биз.
Matilda 2019-04-26 156.0.212.8
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл.
Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна
Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог.
хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа,
Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол,
Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 2% -иар олгодог.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.
matildalecoustre@gmail.com
Whatsapp: +22 780 147 359
Иргэн 2019-04-26 66.181.177.11
Манайх хутга бэлэглэсэн шүү дээ хариуд нь юу өгсөн юм бол
Зочин 2019-04-26 59.153.85.142
хутга бэлэглэхээр буцааж мөнгө заавал өгөх ёстой гэдэг үг оросоос гаралтай юм байна л даа