Салхины хүч 14-16 метр секунд хүрлээ | News.MN

Салхины хүч 14-16 метр секунд хүрлээ

Салхины хүч 14-16 метр секунд хүрлээ

Салхины хүч 14-16 метр секунд хүрлээ

Хаврын тэнгэр ааштайг сануулан, өглөөдөө цэлмэг байсан Улаанбаатарт 13.00 цагаас шороогоор шуурч эхэллээ.  Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр салхины хүч секундэд 12-14 метр хүрч байгаа аж. Хэдийгээр шуурганы хүч аюултай төвшинд хүрээгүй ч гадаа явахад нүд нүүргүй шуурч байна. Шуурга говийн аймгуудад ч болж буй юм. Тухайлбал, зарим газруудад салхины хүч секундэд 14-16 метр хүрч буй ажээ. Шороон шуурга ихсэх нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт ихэссэнтэй холбоотой гэж үзэж байна.


Баруун аймгуудын нутгаар:  28-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 27, 28-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 27-нд нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 28-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи энэ сары 28-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөндөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 26-наас дулаарна

Говийн аймгуудын нутгаар: Салхи 27, 28-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лорд 2019-04-26 66.181.178.77

Ан амьтдаа хулгайгаар алаад бай!Цөлжилтөөс хамгаалдаг амьтдаа сайн ал!бүгдийг нь ал!Хулгайгаар ой модоо тайраад бай!!!Хожуул болгоод бай!Гол усаа ширгээгээд бай!!бохирдуулаад бай!!Хордуулаад бай!!Ямаагаа сайн үржүүлээд бай!Байгаль эхээ сайн сүйтгэ!Нийслэл Хот бол хөрсний бохирдолоор аюултай төвшинд байгаа.Дараа нь утаа орно.Моджилт зүлэгжилт байхгүй.Тэнэг төртэй тэнэг удирдагчидаа сонгодог тэнэг ард түмэн хохь нь.Нийт хүн амын бараг 99% нь хар масс эзлээд байгаа юм чинь одоо яахав дээ.

Avatar

zochin 2019-04-26 122.201.26.210

https://drive.google.com/file/d/1djZYK1v22HapNF04PtHyOA0nCVoaMEEy/view?fbclid=IwAR0fzU68uuwLA82wh4Q77EoyrRHLQ6SGD-HZ21XWrBRQbLvClnxkmfpfjbQ

Avatar

Matilda 2019-04-26 156.0.212.8

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл.\nБид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна\nЯдуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог.\nхугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа,\nХэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол,\nИпотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 2% -иар олгодог.\nДэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.\nmatildalecoustre@gmail.com\nWhatsapp: +22 780 147 359

Avatar

Зочин 2019-04-26 66.181.160.21

УБ хотыг Миеэ тэргүүтнй Засаг дарга нар газрын наймаагаар холион бантан болгоогүй бол, хот төлөвлөлтйин зөв бодлого явуулсан бол УБ-ыг дэлхийн аль ч нийслэлээс дутахгүй аятайхан хот болгож болох л байсан!!!

Avatar

Зочин 2019-04-26 203.217.139.225

Ямаагаа маш их үржүүл. Хөрсөө их талхал, Ашиг шим муутай атигар жижиг малаа 100 сая болго. Тэгээд Оросын хил хүртэл үргэлжилсэн улаан элсэн цөлд амьдарцгаа даа малууд минь

Avatar

Зочин 2019-04-26 58.108.31.88

БӨХ ӨӨ ҮЗЭЖ ШҮТЭЦГЭЭГЭЭД Л МАХ АА МӨЛЖӨӨД АМЬДАРЦГААГААД БАЙЖ ДЭЭ

Avatar

Зочин 2019-04-26 202.131.227.114

Ногоон байгууламж байхгүй, гэр хороолол нь тэр чигээрээ сул шороотой юм чинь арга байж уу даа. Хөдөө орон нутагт нь цардмал замгүй, хаа дуртай гэзраа машинаараа явж, 2 дугуйны мөр гаргаж, газрын хөрсийг хуулж хаядаг болохоор салхи шуурганд хийч босолгүй яах вэ дээ. Гаднын улс орнуудад далайн маш хүчтэй хар шуурга үүсэхэд сул шороогүй учраас ямар ч тоос босдоггүй. Гэрээ, хашаагаа, гудамжаа, зам талбайгаа, дүүргээ, хотоо, улсаа ногоон болгоогүй цагт шороон шуурга болж л таарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж