Хаврын тэнгэр ааштайг сануулан, өглөөдөө цэлмэг байсан Улаанбаатарт 13.00 цагаас шороогоор шуурч эхэллээ. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр салхины хүч секундэд 12-14 метр хүрч байгаа аж. Хэдийгээр шуурганы хүч аюултай төвшинд хүрээгүй ч гадаа явахад нүд нүүргүй шуурч байна. Шуурга говийн аймгуудад ч болж буй юм. Тухайлбал, зарим газруудад салхины хүч секундэд 14-16 метр хүрч буй ажээ. Шороон шуурга ихсэх нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт ихэссэнтэй холбоотой гэж үзэж байна.
Баруун аймгуудын нутгаар: 28-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 27, 28-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 27-нд нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 28-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи энэ сары 28-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөндөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 26-наас дулаарна
Говийн аймгуудын нутгаар: Салхи 27, 28-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
Холбоотой мэдээ