Уул уурхай, эрчим хүч, барилгын салбарт осол их гардаг | News.MN

Уул уурхай, эрчим хүч, барилгын салбарт осол их гардаг

Уул уурхай, эрчим хүч, барилгын салбарт осол их гардаг

Уул уурхай, эрчим хүч, барилгын салбарт осол их гардаг

Монголд үйлдвэрлэлийн осол буурахгүй байгаа нь ажил олгогчдын хяналт сул, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байна гэж  Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэллээ. Өнөөдөр /2019.04.26/ Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд "Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэх асуудлаар салбар салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд нэгэн дор цуглаж, үйлдвэрийн ослыг бууруулах чиглэлд санал бодлоо солилцов. Тэд ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудлаар сургалт явуулж,ослоос урьдчилан сэргийлэх талаар сурталчилгааны ажлыг олон нийтэд түгээх чиглэлд анхаарлаа хандуулж ажилладаг ч ажлын байран дахь осол буурахгүй байгаа нь үнэн гэдэгт санал нэг байв. Үүний шалтгаан нь, ажил олгогчид удирдах чадваргүй, ажилтнууд санамсар болгоомжгүй хэнэггүйгээс болдог төдийгүй хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтны ур чадвар, мэргэжлийн боловсон хүчин зэргээс болж эрдэнэт хүний амь нас хохирсоор байна. Энэ бүхэнд тавих хяналтыг сайжруулж, "Ослыг тэглэе" дэлхий нийтийн уриалгад нэгдэж буйгаа илэрхийлсэн юм.

АЖИЛ ОЛГОГЧИД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ УР ЧАДВАРГҮЙ 

Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төвийн газрын дарга Д.ЭНХТАЙВАН: 

-Манай ажил олгогч байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг удирдлагын тогтолцоо, ур чадвар хангалтгүй байна. Үйлдвэрлэлийн осол гарч, эрдэнэт хүний амь нас эрсдэж буй нь үүнтэй холбоотой.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэггүй. Бакалаврын зэрэгтэй Эрүүл ахуйч, инженер ажилтнуудын аюулгүй байдлыг харгалзаж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай бие даасан хуулийн заалтад мэргэшсэн бакалаврын зэрэглэлтэй, хуульч, инженер мэргэжлийн Хөдөлмөр аюулгүй байдлыг хангах төслийн сургалтад хамрагдсан хүнийг хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилно гэж зүйчилсэн байгаа юм. Тиймээс ажлын байран дээр осол гарсан нөхцөлд Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан хүн ажилтны өмнөөс хариуцлага хүлээх үүрэгтэй. Ажил олгогч хуулиар хариуцлага хүлээдэггүй. Аюулгүй байдлын асуудал хариуцсан  ажилтан мэргэжлийн стандарт шаардлага  хангахгүй, ур чадваргүйгээс үйлдвэрийн осол гарч байгаа нь үнэн. Шалтгаан нь, монголд мэргэшүүлэх сургалтаас өөр боловсон хүчин бэлтгэх тогтолцоо нь байхгүй. Монгол Улсад хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэшсэн ажилтан бэлтгэдэг сургалтын төвүүдэд хяналт тавих, судалгаа хийдэг байх ёстой. Осол гаргасан хүмүүсийн төгссөн сургалтын төв нь регистрийн дугаараар илэрдэг байх хэрэгтэй.

ХАБ-ЫН МӨНГӨӨР УДИРДЛАГУУД НЬ "ТАНСАГЛАЖ" БАЙНА

 Монолын эрчим хүч, Геологи уул уурхайн ҮЭХ-ны дарга Х.БУЯНЖАРГАЛ: 

-Монголд уул уурхай, эрчим хүч, барилгын салбарт осол эндэгдлээрээ эхний гуравдугаарт эрэмбэлэгддэг нь үнэн. Осол аваарыг тэглэхийн тулд бид дээрх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулдаг. Ажил олгогчид хариуцлагаа бүрэн ухамсарлаж чаддаггүй. Мөн ХААБ-ын зардалд хангалттай хөрөнгө төсөвлөдөг ч энэ мөнгөөр удирдлагууд нь сургалт, сурталчилгааны нэрийг барьж гадаадад зугаалах, хувьдаа завших ноцтой байдал харагдаж байгаа. Хэдийгээр жишиг болсон уул уурхайн компаниуд ХААБ-ын асуудалд анхаарлаа хандуулдаг ч хувиараа нүүрс, жонш, алт олборлогчдод хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдах нь бүү хэл тэдгээр хүмүүсийн амь нас эрсдэх алхам цаг минутаар хэмжигдэж байдаг. Жишээ нь, Налайх дүүрэгт гурван хүний амь эрсэдлээ. Тэнд агааржуулалтын систем  ажилладаггүй, зөвхөн цооног байдаг учаас осол гарч байна. Налайхын уурхайд жилд хамгийн багадаа гурван хүн амь насаа алддаг. Сүүлийн 10 жилийн 130 гаруй хүн нас барсан. Энд амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг тавдугаар сарын 1-нд хүндэтгэх ёслол болно. Тиймээс эрдэнэт хүний амь насыг бид анхаарах ёстой.

АЖИЛЧИД ӨӨРТ АЮУЛТАЙ САНАГДСАН БОЛ АЖИЛ ОЛГОГЧИЙН ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙХ ҮҮРЭГТЭЙ 

ТЭЦ-4 ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.ГАН-ЭРДЭНЭ:

-Ажил олгогчид нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг анхаарч, ажлын байран дахь ослоос урьдчилан сэргийлэх ёстой. Ер нь хүнд, хөнгөн гэлтгүй ослыг тэглэх ёстой. Ингэснээр ажил олгогчдын цаашдын ашиг орлого ч нэмэгдэнэ. Ажилчид ч бас урам зоригтой ажилдаа очно. Осол болчих вий гэсэн айдас хүйдэстэйгээр ажиллана гэдэг нь өөрөө маш том аюул юм. Ажил олгогч үйлдвэрт гарсан техникийн гэмтлийг заавал шалга гэсэн шаардлагаа бага тавих ёстой. Ажилтан ч бас өөрт аюултай гэж үзвэл тухайн ажлын үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх эрхтэй. Ажилчид өөрсдийн итгэл үнэмшлээр л ажлыг хийх ёстой. Ажил олгогчийн хатуу шаардлагаар гэмтлийг засах гэж байгаад гэмтэх тохиолдол байна. Мөн ажилчид хариуцлагагүй байдлаас болж гэмтэх ч тохиолдол бий. Манай компанид өнгөрсөн хугацаанд гарсан хоёр ч ослын тухайд ажил олгогч, ажилтан гэсэн аль алиных нь буруу байгаа.Тухайн үед эрх бүхий этгээд тухайн тоног төхөөрөмжийг шалгах албан бичиг өгсөн, яаралтай арга хэмжээ аваагүйн улмаас осол гарсан. Ажилтан бол үүргээ биелүүлсэн. Өөрөө гэмтлийг илрүүлэх гэж байгаад осолд өртсөн. Мэдээж ажилтны аюулгүй байдлыг хангах талаас бид анхаарч ажилладаг. Гэхдээ хүн бүрт тулж ажиллах, хяналт тавих боломжгүй. Тийм болохоор ажилтан хариуцлагатай байх ёстой.

БОГИНО ХУГАЦААНД ХАБ БЭЛТГЭХ 98 СУРГАЛТ БАЙНА

Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал Х.БАЯРМАА: 

-Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын мэргэжилтнийг бэлтгэх талаас богино хугацааны сургалтууд чанаргүй байдаг.Өнөөдөр 120 орчим сургалтын байгууллага байна. Үүнээс 98 нь үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эдгээр сургалт нь тав хоногоос 45 хоногийн хугацаатай мэргэжилтэн бэлтгэдэг. Гэтэл мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх дөрвөн жилийн хугацаанд 120 кредит хичээлтэй,  бакалаврын дипломтой мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх энэ хоёр нь хоорондоо маш ялгаатай.

 

Дээрх хэлэлцүүлгээр хууль, стандартын хэрэгжилтэд тавих хяналтыг төрөөс сайжруулах шаардлагатай гэсэн юм. Судалгаагаар, 2016-2018 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан судалгаагаар нийт үйлдвэрлэлийн ослын 5.6 хувь нь барилгын салбарт тохиолдсон байдаг. Сүүлийн гурван жилийн байдлаар барилгын салбарт нийт 53 үйлдвэрлэлийн осол гарснаас 17 иргэн амь насаа алджээ. Он гарснаас хойш дөрвөн ч удаагийн ослоор есөн хүний алтан амь хохирсон билээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

boldoo 2019-04-26 192.82.65.182

hund nohtsold ajil yavj baihad eldev osol garah tohioldol haramsaltai ni baina.gehdee tend ajil yavj bna.ogt ajil hiilgui.uuj idej zugaatsaj yavaad osold oroh tohioldol bur ih baidag.helj irehgui,hiisch irne gedeg l ter.

Avatar

boldoo 2019-04-26 192.82.65.182

hund nohtsold ajil yavj baihad eldev osol garah tohioldol haramsaltai ni baina.gehdee tend ajil yavj bna.ogt ajil hiilgui.uuj idej zugaatsaj yavaad osold oroh tohioldol bur ih baidag.helj irehgui,hiisch irne gedeg l ter.

Avatar

boldoo 2019-04-26 192.82.65.182

hund nohtsold ajil yavj baihad eldev osol garah tohioldol haramsaltai ni baina.gehdee tend ajil yavj bna.ogt ajil hiilgui.uuj idej zugaatsaj yavaad osold oroh tohioldol bur ih baidag.helj irehgui,hiisch irne gedeg l ter.

Avatar

boldoo 2019-04-26 192.82.65.182

hund nohtsold ajil yavj baihad eldev osol garah tohioldol haramsaltai ni baina.gehdee tend ajil yavj bna.ogt ajil hiilgui.uuj idej zugaatsaj yavaad osold oroh tohioldol bur ih baidag.helj irehgui,hiisch irne gedeg l ter.

Avatar

Зочин 2019-04-26 156.0.212.8

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл.\nБид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна\nЯдуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог.\nхугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа,\nХэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол,\nИпотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 2% -иар олгодог.\nДэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.\nmatildalecoustre@gmail.com\nWhatsapp: +22 780 147 359

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж