Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.4.26/ боллоо. Монголбанкнаас өгсөн мэдээллээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт, хадгаламж, зээлийн хэмжээ, хүү дараах байдалтай байна.
- Мөнгөний жилийн өсөлт 16.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 0.6 хувиар буюу 117.2 тэрбум төгрөгөөр өсчээ.
- Хадгаламжийн хэмжээ 14 их наяд төгрөгт хүрснээс 79.5 хувийг иргэдийн хадгаламж, 20.5 хувийг байгууллагын хадгаламж бүрдүүлж байна. Харин иргэдэд шинээр олгосон хадгаламжийн жилийн дундаж хүү 17.6 хувь, байгууллагад олгосон хадгаламжийн жилийн хүү 7.8 хувьтай байна.
- Банкнуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 23.5 хувиар өсч, 17.3 их наяд төгрөг хүрсэн байна. Иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 30 хувиар өсч 9.1 их наяд төгрөг, хувийн байгууллагынх 16 хувиар өсч 8.1 их наяд төгрөг хүрчээ. Хэвийн зээл өмнөх сараас 1.3 хувиар өсч 215 тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 1.4 хувиар буурч 13 тэрбум, чанаргүй зээл өмнөх сараас 1.1 хувиар өсч 20.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин иргэдэд шинээр олгож буй зээлийн жилийн дундаж хүү 17.6 хувь, хувийн байгууллагад олгож буй зээлийн жилийн дундаж хүү 16.9 хувьтай байна.
- Түүнчлэн ипотекийн зээлд банкууд энэ сард 43.2 тэрбум төгрөгийн зээлийг 544 зээлдэгчид олгожээ. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар, өмнөх жилийн мөн үеэс нэг хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 12.6 хувийг хөтөлбөрийн, 87.4 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон байна.
- Мөн ипотекийн зээлд Монголбанк сард 46 тэрбум төгрөг зарцуулна гэлээ.
- Харин Капитал банканд 25 сая төгрөгөөс дээш хадгаламж эзэмшиж байгаа иргэний асуудлыг Банкны тухай хуульд заасны дагуу нэхэмжлэхээ банкны эрх хүлээн авагчид хүргүүлснээс хойш 60 хоногийн даргаас төлбөрөө хүлээн авах юм байна.
Холбоотой мэдээ