“Сакраменто Кингс”-ийн дасгалжуулагч бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

“Сакраменто Кингс”-ийн дасгалжуулагч бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогджээ

“Сакраменто Кингс”-ийн дасгалжуулагч бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогджээ

АНУ-ын спортын сурвалжлагч Келли Теннант “Сакраменто Кингс” багийн дасгалжуулагчийг шүүхэд өгчээ. Учир нь тус багийн дасгалжуулагч Люк Уолтон түүнийг Калифорнийн нэгэн зочид буудлын өрөөнд хүчирхийлэхийг завдсан аж. Келли энэ тухай “Люк миний хүзүү, цээжин дээр үнссэн. Түүнээс болихыг шаардахад тэр ёжлонгуй инээсэн” хэмээн ярьжээ. Келли Уолтонд өөрийнхөө бичсэн номыг бэлэглэхээр Санта Моникад байдаг “Каса Дел Мар” зочид буудалд очсон аж. Учир нь Уолтон Келлигийн номын өмнөх үгийг бичжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Келли Уолтонтой зөвхөн ажил хэргийн холбоотой байсан аж. Түүгээр ч үл барам, Келли Уолтоны эхнэрийг ч таньдаг байжээ. Уолтоны өмгөөлөгч Марк Бауте BBC-д өгсөн ярилцлагадаа “Нотлох баримт байхгүй. Огт үндэслэлгүй, ташаа мэдээлэл гарсан. Люкийн гэм буруугүй нь шүүхээр батлагдах болно” гэж мэдэгджээ. Харин үүний хариуд Келли “Таныг хэн нэгэн хүчирхийлэх гэж оролдож байна гэж бодоод үзээрэй. Үнэхээр аймшигтай санагдана. Би маш удаан ийм байдлыг тэссэн. Энэ тухай мартах гэж хичээх юм. Цаг хугацааны аясаар энэ таагүй дурсамжууд минь мартагдана гэж найдаж байна” гэжээ.

Дасгалжуулагч Уолтон энэ сард “Сакраменто Кингс”-ийн дасгалжуулагчаар сонгогдсон билээ. Өмнө нь тэрбээр 2016 оноос “Лос Анжелес Лейкерс” багийн дасгалжуулагчаар эхлэн ажиллаж байв. Уолтон “Лейкерс”-тэй хамт 10 улирлыг туулжээ. Дасгалжуулагчийнхаа замналыг 2014 онд “Алтан Бүсийн Баатрууд” багтай эхлүүлсэн түүхтэй.

Эх сурвалж: NBA.com
Х.ДАВААСАМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж