25 дугаар суваг телевизийн “Танайд хоное” нэвтрүүлгийн санаачлагч, сэтгүүлч Г.Алтантүрүү их аварга Асашёорюүд “Танайд хонож болох уу” гэсэн хүсэлт тавихад “Эр хүн байна даа, хээр сайхан цай чанаж хоноё л доо” гэж ихэд уриалагхан хариуллаа. Их аварга маань ирэх аравдугаар сарын-3 нд сумогийнхоо дэвжээнд зодог тайлах ёслолоо хийх аж. Түүнээс өмнө бэлтгэл ажил их байгаа учир гуравдугаар 18-нд Япон руу буцна гэж сэтгүүлчдэд дуулгав. Мөн жингээ хасах бодолтой байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад, их аварга маань маргааш Сүхбаатарын талбайд ард түмэнтэйгээ уулзах аж.
Б.Анхцэцэг