Зөвшөөрөлгүй болон журам зөрчсөн 10 гаруй сурталчилгааны самбарыг буулгав

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй болон журам зөрчсөн 10 гаруй сурталчилгааны самбарыг буулгав

Зөвшөөрөлгүй болон журам зөрчсөн 10 гаруй сурталчилгааны самбарыг буулгав

Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбаруудыг албадан буулгаж эхэлсэн.

Энэ ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө буюу МҮЭСТО-ы зүүн хойно байрлуулсан сурталчилгааны самбар, Чингисийн өргөн чөлөө буюу Энхтайваны гүүрийн зүүн болон баруун хойно байрлуулсан самбар, Энгелсийн гудамж буюу  “Алтай” хотхоны зүүн талын, “Нарны зам” дагуух “Гермес” төвийн зүүн талын, мөн  Чингүнжавын гудамжинд байрлуулсан самбар гээд журам зөрчсөн 10 гаруй самбарыг буулгаад байна.

Сурталчилгааны самбаруудыг буулгаж, цэгцэлсэн байдлыг харьцуулан хүргэе.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж