Хотын даргын эсрэг АН-ын цэцэгтэй эсэргүүцэл | News.MN

Хотын даргын эсрэг АН-ын цэцэгтэй эсэргүүцэл

Хотын даргын эсрэг АН-ын цэцэгтэй эсэргүүцэл

Хотын даргын эсрэг АН-ын цэцэгтэй эсэргүүцэл

НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан өнөөдөр /2019.04.26/ болж байна. Тус хуралдааныг эхэлмэгц төлөөлөгчдийн ширээ тус бүрт “Туулын бургасыг сэргээе” гэсэн бичигтэй модлог ургамал байрлуулсан байв.

НИТХ дахь АН-ын бүлгээс Туул голын бургасыг нөхөн сэргээхийг төлөөлөгчдөд уриалж, уг ургамлыг төлөөлөгчдөд бэлэглэсэн боловч НИТХ дахь МАН-ын бүлгийн зарим төлөөлөгчид хүлээн авсангүй.

АН-ын бүлгийн гаргасан уриалга нь НИТХ-ын төлөөлөгчдийг Туул голоо хамгаалж, бургасыг нөхөн сэргээхийн төлөө иргэдийнхээ дуу хоолой болж ажиллан, бургас тарьж ургуулах, буруутай этгээдээс хариуцлага нэхэж ажиллахыг уриалсан байна.

Уриалгад “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрхэм төлөөлөгчид та бүхнийг Туул голоо хамгаалж, бургасыг нөхөн сэргээхийн төлөө иргэдийнхээ дуу хоолой болж ажиллахыг бид уриалж байна. Туул гол нь 4 аймгийн 37 сумаар дамжиж урсдаг, төрөл бүрийн загастай, мал, ан амьтны ундаа болдог, эрэг дагуу нь олон мянган бүл бургас, мод сөөг ургадаг, Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр билээ. Гэвч экологийн тэнцвэрт байдлыг нь хангаж, хамгаалах зайлшгүй шаардлагатай “Хатан Туул” гол маань өнөөдөр экологийн доройтолд өртөөд байна. Бохирдсон байна. Бургасыг нь хэдэн арван мянгаар нь хядсан байна.

Голын орчны энэ доройтлыг хотын иргэд оршин суугчид бус, УИХ, Засгийн газар, Нийслэлийн эрх мэдэлтнүүдийн ар тал, хамаарал бүхий этгээдүүд бий болгож  байна. Тэд ашиг олохын тулд Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг санаатайгаар зөрчин, их хэмжээний хохирол учруулсан ч хамгаалагдсаар байна. Ямар ч хариуцлага хүлээхгүй байна.

Энэ байдлыг та бид зүгээр хараад суувал,Туул голоо өнөөдөр хамгаалахгүй бол,

Та бидний ирээдүйд ундны цэвэр усгүй болж, байгаль орчин цөлжих аюул нүүрлэж байна.

Иймд Нийслэлийн иргэдээ төлөөлж шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа Эрхэм хүндэт төлөөлөгчид та бүхэндээ Туул голоо хамгаалахыг уриалж байна.

НИТХ-д төлөөлж сонгогдсон иргэдийнхээ дуу хоолой болж, буруутай этгээдээс хариуцлага нэхэхийг уриалж байна.

Хаврын мод тарих өдрүүдэд Туул голын бургасыг нөхөн ургуулах аяныг иргэдтэйгээ хамтран өрнүүлэхийг уриалж байна” гэжээ.

 

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-26 182.160.33.228

АН ямар л байлаа даа.

Avatar

Зочин 2019-04-26 182.160.33.228

нэг өө олдож дээ. ерөөсөө олдохгүй хэцүү байсан

Avatar

Хотын иргэн 2019-04-26 66.181.161.120

АН зөв байна, зогсолтгүй тэмцээрэй, хотоо хайрлахгүй хотын даргатай нэг өрөөнд сууж байгаа та нар түүнд байнга сануул, огцортол нь сануул, баярлалаа

Avatar

Zochin 2019-04-26 112.149.181.227

Hrn tim ter havai stilin avgai ydaj kostyum avch chadahgvi yum bol deel umsdug baigaadaa .yg ganzgin naimaachin avgai shig

Avatar

Zochin 2019-04-26 112.149.181.227

Ajlig nb taivan hilgeech AN naminhn.uursduu tur barij bh hugatsaandaa sohor baisim uu ter ued nb bosohgvi bj odoo l neh yum hideg duugardg bolj gne

Avatar

Зочин 2019-04-26 202.9.43.145

МАНАН БҮЛЭГЛЭЛ ЦЭЦЭГ ТАРИА ЮУ ? ХА ХА ХА ГАЛТ ТЭРЭГ АЛЬ ЭРТ ХӨДӨЛСӨН

Avatar

Зочин 2019-04-26 202.9.43.145

НИЙСЛЭЛ ДЭХ МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН АН ТАЛ. ӨМНӨ НЬ СУ ДАРГАА ИНГЭЖ ЭСЭРГҮҮЦЭХГҮЙ ЯАГААВ

Avatar

Зочин 2019-04-26 64.119.19.22

бургас хамгаалахаас татгалзсан буюу ширээнээсээ модлог ургамлыг зайлуулсан тѳлѳѳлѳгчдийн нэрсийг зарлаж ѳгѳѳч

Avatar

зочин 2019-04-26 31.163.134.19

Та нар бас гэнэт Туулын бургасанд санаа тавьж байна гэнээ? Урд нь яагаад дуугай байсан зөвшөөрөл олгохдоо!!! Худлаа шаагаад л !!! Та нарт тэр нам нэртэй бүлэглэлийн эрх ашиг, ойртож буй сонгуулиар албан тушаалд очих, тэгээд ууж идэхээс ондоо санаа тавих чухал юм байхгуй гэдгийг мэдэж байгаа санаа зоволтгүй.

Avatar

Зочин 2019-04-26 202.179.10.22

Бургас чдүүр ч 1937 онд буудан алсан 40000 хүний амь 7 сарын1-нд алуулсан 5 хүний амийг нэхмээр байна МАН-аас

Avatar

Зочин 2019-04-26 122.201.19.99

туул голоо аврах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-04-26 202.70.41.206

tanai teneg nam uursduu xamag tuul goliin burgasiig xyadaa biz dee

Avatar

Zochin 2019-04-26 202.170.81.126

zailuul daa ungursun 30 jild tanai hoyr nam, hotoor togloo biz dee.heree negniihee hariig gaihah geh schig yum bolj baih shiv dee.

Avatar

Зочин 2019-04-26 66.181.190.192

Эд өөрсдөө засаглаж байхдаа хийж чадаагүй биз дээ. Хөрөнгө нь байсан эрх нь байсан

Avatar

Нөхөрсөг зөвлөгөө 2019-04-26 182.160.38.161

Эхэ хавай стилтэй махлагдуу эгч хаана сууж байгаагаа жаахан мэдэрч хувцасламаар юм аа мэдлэггүй байж болно эмэгтэй хүн жаахан мэдрэмжтэй хувцаслах хэрэгтэй юм байгаан

Avatar

Тулгаа 2019-04-26 202.126.89.68

АН-ын бүлэг сайн ажиллаж байна. Сайн байна. Зөв.

Avatar

Зочин 2019-04-26 64.119.17.89

зайсангийн аманд урд нь айлууд амьдардаг байсан юм АНыхан 1997 оны үед бүгдийг нь хүчээр хѳѳж газрыг нь чѳлѳѳлѳѳд одоо ѳѳрсдѳѳ орон сууц бариад зараад сууцгааж байна буян жагаагийн хэлдгээр яагаад монгол хүн байгалийн сайханд амьдарч болохгүй гэж гэдэг шиг АНыхан наад ѳмхий сармистай амаа хамхиад зайлах хэрэгтэй

Avatar

зочин 2019-04-26 202.9.43.9

Битий шаагаад байлдаа … Зайсангийхнийг аль социализмын үед хөөсөн шдээ …. ёстой сүнсгүй гүжирдчих юм аа …

Avatar

Зочин 2019-04-26 66.181.187.253

Чам шиг хөлсний бичээч юу ч мэдэхгүй байж битгий худлаа хуцаж бай

Avatar

Зочин 2019-04-26 103.26.194.102

ишшш ан- гэж хагас галзуу луйварчидын цуглуулга. та нар төр барих хүмүүс бишээ.

Avatar

БЗД-ийн өндөр настан 2019-04-26 103.229.122.141

Та нарыг ард иргэдийнхээ дуу хоолойг төр засагт хүргэх элч төлөөлөгчөөр сонгосон болохоос хэн нэгнийхээ бөгсийг ухаж хэрүүл хий гэж сонгоогүй шүү??????? БЗД-ийн 12-р хорооны дахин төлөвлөлтөнд өртөж 6 жил гэр оронгүй хохирсон иргэдийн асуудалыг хурдан шийдээч??? Бат-Үүлийн балгаар бид ядарч зовж явна. Ард түмнээ боддоггүй амин хувиа хичээсэн танарыг харахаас дургүй хүрч байна.

Avatar

МАНАН 2019-04-26 202.179.26.233

АН ГЭЧИХЖЭЭ БАС. ҮНЭХЭЭР МОНГОЛЧУУДЫГ ЦАГААН ЦААС ГЭЖ БОДДОГ БОЛОЛТОЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж