Хотын даргын эсрэг АН-ын цэцэгтэй эсэргүүцэл

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Хотын даргын эсрэг АН-ын цэцэгтэй эсэргүүцэл

Хотын даргын эсрэг АН-ын цэцэгтэй эсэргүүцэл

НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан өнөөдөр /2019.04.26/ болж байна. Тус хуралдааныг эхэлмэгц төлөөлөгчдийн ширээ тус бүрт “Туулын бургасыг сэргээе” гэсэн бичигтэй модлог ургамал байрлуулсан байв.

НИТХ дахь АН-ын бүлгээс Туул голын бургасыг нөхөн сэргээхийг төлөөлөгчдөд уриалж, уг ургамлыг төлөөлөгчдөд бэлэглэсэн боловч НИТХ дахь МАН-ын бүлгийн зарим төлөөлөгчид хүлээн авсангүй.

АН-ын бүлгийн гаргасан уриалга нь НИТХ-ын төлөөлөгчдийг Туул голоо хамгаалж, бургасыг нөхөн сэргээхийн төлөө иргэдийнхээ дуу хоолой болж ажиллан, бургас тарьж ургуулах, буруутай этгээдээс хариуцлага нэхэж ажиллахыг уриалсан байна.

Уриалгад “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрхэм төлөөлөгчид та бүхнийг Туул голоо хамгаалж, бургасыг нөхөн сэргээхийн төлөө иргэдийнхээ дуу хоолой болж ажиллахыг бид уриалж байна. Туул гол нь 4 аймгийн 37 сумаар дамжиж урсдаг, төрөл бүрийн загастай, мал, ан амьтны ундаа болдог, эрэг дагуу нь олон мянган бүл бургас, мод сөөг ургадаг, Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр билээ. Гэвч экологийн тэнцвэрт байдлыг нь хангаж, хамгаалах зайлшгүй шаардлагатай “Хатан Туул” гол маань өнөөдөр экологийн доройтолд өртөөд байна. Бохирдсон байна. Бургасыг нь хэдэн арван мянгаар нь хядсан байна.

Голын орчны энэ доройтлыг хотын иргэд оршин суугчид бус, УИХ, Засгийн газар, Нийслэлийн эрх мэдэлтнүүдийн ар тал, хамаарал бүхий этгээдүүд бий болгож  байна. Тэд ашиг олохын тулд Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг санаатайгаар зөрчин, их хэмжээний хохирол учруулсан ч хамгаалагдсаар байна. Ямар ч хариуцлага хүлээхгүй байна.

Энэ байдлыг та бид зүгээр хараад суувал,Туул голоо өнөөдөр хамгаалахгүй бол,

Та бидний ирээдүйд ундны цэвэр усгүй болж, байгаль орчин цөлжих аюул нүүрлэж байна.

Иймд Нийслэлийн иргэдээ төлөөлж шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа Эрхэм хүндэт төлөөлөгчид та бүхэндээ Туул голоо хамгаалахыг уриалж байна.

НИТХ-д төлөөлж сонгогдсон иргэдийнхээ дуу хоолой болж, буруутай этгээдээс хариуцлага нэхэхийг уриалж байна.

Хаврын мод тарих өдрүүдэд Туул голын бургасыг нөхөн ургуулах аяныг иргэдтэйгээ хамтран өрнүүлэхийг уриалж байна” гэжээ.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж