ЖДҮчдийг дэмжсэн нам ялагдал хүлээнэ | News.MN

ЖДҮчдийг дэмжсэн нам ялагдал хүлээнэ

ЖДҮчдийг дэмжсэн нам ялагдал хүлээнэ

ЖДҮчдийг дэмжсэн нам ялагдал хүлээнэ

ЖДҮХС-гаас тэрбум, тэрбумаар нь зээл авч, бусдын боломжийг хулгайлсан ЖДҮ-чид дуу орж эхэллээ. “Би ч зээл аваагүй, би ч хулгай хийгээгүй” гэж ярих хууль тогтоогчдын яриагаар бол тойргийнхоо сонгогчийн ЖДҮ-ийн зээл хүссэн төслийг дэмжээд л хэлмэгдсэн юм байх.

Авлигатай тэмцэх газар/АТГ/ өнгөрсөн оны сүүлээс УИХ-ын 49 гишүүнтэй нэр холбогдсон ЖДҮХС-гийн хэргийг шалгаж байгаад 15 гишүүнтэй холбогдох төслийг хэрэгсэхгүй болгохоор, гурван гишүүнтэй холбогдох төслийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн, хэргийг тусгаарлах саналыг Прокурорын байгууллагад хүргүүлжээ. Үлдэж буй 30 гаруй гишүүний ЖДҮХС-тай холбоотой төслүүдийг шалгаж байна. Удахгүй хэд нь УИХ-ын гишүүний хамаарал бүхий компанийн төсөл байв, хэд нь хамааралгүй төсөл бэ гэдгийг ялгаж салган, зарлах биз.

Хамгийн гол нь АТГ “но”-той гэж үзсэн гишүүдийг шалгах хүсэлтийг прокурорт хүргүүллээ ч УИХ-аас  бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй цагт жирийн иргэний нэгэн адил шалган, хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломж дутмаг байна.  Хуулийн чанд хамгаалалт дор байдагтаа ч эрддэг үү, эсвэл бүр ингэтлээ ёс зүй нь дордчихсон уу, зарим нэр бүхий гишүүн ЖДҮХС-гаас зээл авснаа хүлээн зөвшөөрсөн атлаа бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт ч гаргасангүй.  Ийм байхад Г.Занданшатарыг УИХ-ыг даргалсан үеэс парламентын нэр хүнд өссөн гэх судалгаа гарсан нь эргэлзээ төрүүлж буй. Шулуухан хэлэхэд ЖДҮ-гийн хулгайч нартаа хариуцлага тооцоогүй цагт УИХ-ыг хэн ч даргалсан шавар шавхайтайгаа л байна.

Уг нь хууль тогтоогчдод хууль дээдлэх ёс зүй байсан бол өдийд  Ц.Нямдоржийнхоо бариулсан шоронд л сууж байх ёстой юм. Харамсалтай нь, Монголын хууль жирийн иргэнд үйлчлэхээс цагаан захтнуудад үйлчлэхээ болиод удаж буйн жишээ ЖДҮХС-тай холбоотой дуулиан гэж хэлж болно.

Жирийн иргэн нь гудамжнаас гар утас олсноо зарсныхаа төлөө мөнгө угаасан хэргээр шоронд сууж байхад жилийн гурван хувийн хүүтэй тэрбумын зээл авсан УИХ-ын гишүүн нь хариуцлага хүлээхгүй суугаа нь хэнд хууль үйлчилдэг вэ гэдгийн нэг л жишээ.

Хэдийгээр шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч буруутгаж болохгүй гэдэг ч ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд өөрсдөө иргэдийнхээ боломжийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч, зарим нь олон нийтээс уучлал гуйсан. Тэдний заримыг жилийн гурван хувийн хүүтэй авсан зээлээ банк бус санхүүгийн байгууллага руу оруулж, 30 гаруй хувийн хүүтэй зээл болгон, их хэмжээний ашиг унагасан байхыг үгүйсгэхгүй гэдэг хардлага ч дагаж буй. Хуулийнхан авсан зээлээ юунд зарцуулж бэ гэдгийг шалган, нягтлах биз.

Гэхдээ тэд авсан зээлээ буцаан ЖДҮХС-нд хийсэн ч хэргийг нь цайруулах үндэслэл болохгүй. Хэрэв иймдээ тулсан бол гар утас олсноо зарсан иргэнийг шоронд суулгахаа л больчих хэрэгтэй.  Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой болохоос энэ жирийн иргэн, энэ нь хууль тогтоогч гэж хоёр өөрөөр үйлчлэх учиргүй.

Сонгогчдын хувьд ирэх 2020 оны сонгуулиар хариуцлагатай сонголт хийх шаардлага тулгарч байна. Наад зах нь ЖДҮХС-тай нэр холбогдсон УИХ-ын гишүүдэд дахин нүүр өгөх хэрэггүй. Тэд нэг хулгай хийсэн, дахиад хийхгүй гэх баталгаа үгүй. Сонгуулиар нэг их гоё амлалт өгдөг, сонгогдсон хойноо ард иргэдээ яаж нулимж буйг өнгөрч буй гурван жилийн хугацаанд хангалттай л харлаа шүү дээ. Ер нь ч тэгээд ЖДҮ-тэй холбогдсон гишүүдээ МАН дахиад нэр дэвшүүлбэл УИХ-ын сонгуульд ялагдахын л цондон.

Ардчилсан нам Засгийн эрх барьсан өмнөх дөрвөн жилд Оюутолгой төслийн далд уурхайг хөдөлгөж, 80 мянга гаруй иргэнийг орон сууцтай болгож, цементийн үйлдвэрүүд шинээр барьснаас эхлүүлээд  үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан ч 2016 оны сонгуулиар дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. Ялагдлын гол шалтгааныг нь зөв хүмүүсээ , зөв тойрогт хуваарилж чадаагүй гэж үзэх нь бий.

Харин МАН ард түмнийхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чдээ нэр дэвшүүлбэл 2020 оны сонгуулиар бүлэг ч байгуулж чадахгүй хэмжээний суудал авна.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-26 202.131.227.114

News.mn гэдэг сайт ямар ч нийтлэлийн бодлогогүй, сэтгүүл зүйн соёлгүй, Монголчуудынхаа бүтээсэн сайн сайхан зүйлийг олж харах сэтгэлийн нүдгүй, бүхнийг харлуулдаг, зөвхөн АН-ыг л магтан дуулдаг, бохир заваан хүмүүсээр дүүрсэн ямар сонин байгууллага вэ. Энд ямар ёс зүйтэй, ямар боловсрол мэдлэгтэй хүмүүс ажиллаг юм бол…

Avatar

HM 2019-04-26 92.40.249.105

Тэр ерөөл бат оршиг ээ.

Avatar

Zochin 2019-04-26 202.126.89.134

Ug ni ovoo bichij bsanaa suuldee namiin tuhai bichdeg ni yamar uchirtai yum?

Avatar

Зочин 2019-04-26 59.153.115.72

Зээл авсан гишүүдэд харин ч баяр хүргэвэл зохино. Буцааж төлнө шүү дээ. АН шиг ЖДҮ-чдийн зээлийг сая живаа дахин нугалж идээгүй, тэгээд ч луйвар буцааж төлөгдөхгүй шидээ хамаа

Avatar

Zochin 2019-04-26 31.35.91.181

Chaa tanai ardchilsan nam gants suudalch avahgui malnuudaa

Avatar

Зочин 2019-04-26 64.119.16.173

ЭР ХҮН ШАРТААД ХАШИРДАГГҮЙ ЭМЭГТЭЙ ХҮН ТӨРЖ ХАШИРДАГГҮЙ ГЭГЧЭЭР АХИАД СОНГОНОО ХӨ

Avatar

Зочин 2019-04-26 64.119.18.193

Жду бол ердоо зээл зугээр алдсантай огт адилгуй…. цагаа болхоор буц ааж авна…хулгай гаарсан энэ цагт бол жду хэрэг биш…би ждуг дэмжинэ

Avatar

7 төрлийн татвар нэмсэн МАН-г намыг дэмжвэл ёстой тэнэглэл 2019-04-26 202.9.43.160

Ертөнцийн түүхэнд татвар нэмсэн эзэн хааныг эсэргүүцдэг орчин үед татвар нэмсэн намыг улс төрийн тавцангаас зайлуулдаг шүү дээ. 7 төрлийн татвар нэмсэн МАН-г сонгуульд дэмжинэ гэдэг тэнэглэл шүү дээ. НДШ дэвтэр хүн үзээрэй сүүлийн 3жилийн шимтгэл яаж өссөн. Монгол төгрөг 2016 онд 1950 төгрөгтэй тэнцэж байсан одоо 2645 төгрөг болсон. Хадгаламжтайбүхиргэдийн хүүнээс татвар авдаг. Ард түмний татварын мөнгө МАН-н Жду капитал банкны дампууралд шингэж байна

Avatar

Зочин 2019-04-26 182.160.36.200

АСЕМ эрдэнэтийн 49 луйвар чингэс самуурай бонд эрдэнэсийн сан идсэн тарвага нар сонгуульд ялах уу? ардчилсан хулгайч намын сайт аа?

Avatar

Зочин 2019-04-26 173.66.16.120

Huurhii duu muusain GISHVVD maani Genko,Hvvk \n2-iin argand huurtaj GDV zeel avaad,odoo baritsaand ni orchihood knopnii hvvheldei bolchood baina l doo!

Avatar

Зочин 2019-04-26 202.9.44.238

jiliin 3 hubiin huutei zeeliig irgediinhee urduur orj avchaad irgedee doromjilj bgaa enhbayar terguutnuud hariutslaga huleeh heregtei.sariin 3 huviin huutei zeel banknaas avsan bol manid yuunii hmaa bhav dee.

Avatar

ЖДҮЧИД СОНГУУЛЬД МУУГААР НӨЛӨӨЛНӨ 2019-04-26 64.119.22.109

ЖДҮЧИДТЭЙ намын нэр хүнд сонгуульд муугаар нөлөөлөх нь тодорхой болсон. Жилийн 3%-ийн хүүтэй зээл авч өдрийн 3%-иар ядуу иргэдээ хүүлсэн улстөрчдийг иргэд үзэн ядаж байгаа.

Avatar

Зочин 2019-04-26 139.5.218.209

gmfprp[d,vb

Avatar

Зочин 2019-04-26 43.242.242.59

Зээл аваа ч биз. хэн ч зээл авна. Авилгалчид Эрдэнэ, М.энхболд болон МАНАН-гийн сүлжээнийхэн, олигархиуд бол зээл авахгүй. Зээл авснаар нь далимдуулж Засаг төрийг нь татан унагаах гэсэн хар хүчний бодлого яасан их хүчтэй пиар хийж байна вэ. Түүнд нь бүү хуурт иргэд ээ

Avatar

erh chuluu. 2019-04-26 202.9.44.238

jiliin 3 huviin huutei zeeliig terbum terbumaar ni alban tushaalaa ashiglan avsand l gol buruu ni bna.tuunees banknaas sariin 3 huviin huutei zeel avsan bol manid yamar hamaa bh ve.

Avatar

зочин 2019-04-26 64.119.26.232

хөөрхий нөгөө мөнхбат гудамжинд орилж чаралж байж намаа ялуулсан хүн ш дээ одоо тэгээд хамгийн муу хүн болчихсон гудамжинд шааж явна энэ шударга уу

Avatar

зочин 2019-04-26 64.119.26.232

одоо тэгээд ман ын жирийн гишүүд ч ууртай байна лээ уул нь сонгуулиар энхболд том албан тушаалуудаа зараад үлдсэн үртэс төдий жаахан ажилын байраа намын гишүүддээ өгсөн юм байна лээ тэгсэн чинь хүрэлээ гээд ороолон гарч ирээд баахан хүн халж хаяад сонгуульд зүтгэсэн жирийн гишүүд ажилгүй гудамжинд гарчихсан маш ууртай байна лээ аргагүй шд

Avatar

монгол 2019-04-26 64.119.26.232

одоо энэ балиар заваан идэж уусан юмыг нь нуугаал явна ш дээ гадаад улсууд мэдвэл онигоо ш дээ угаасаа эргүү үхрүүд дараагийн сонгуулиар таван цаас өгөнгуут дахиад сонгочихно

Avatar

зочин 2019-04-26 64.119.26.232

2016 оны сонгууль бол зөнөг бат үүлийн элийрлээс болж сонгуулийн хуулинд өөрчлөлт орсноос миеэгомбын энхболд сэргэлэнтээд баахан сандал суудлаа зараад сонгууьд ялчихсан юм тэгээдд мэдээж худалдаж авсан сандалаа ашиглаад хэд нугалсан ашиг хийх гээд жидүүг идчихсэн одоо яахав дээ бүгдээрээ идчихсэн юм болохоор их хурал тарахаас өөр сонголтгүй болчиж байгаам

Avatar

Зочин 2019-04-26 202.126.89.23

Ovoo unen yum bichijdee gej unshij btal AH-g bult magtaad hudlaa haduurchlaa xaxaxa

Avatar

иргэн 2019-04-26 192.82.66.152

Хамгийн гол нь ЖДҮ-чээ өмөөрөө 1 үг дуугарахгүй байгаа Оюунэрдэнэ тэргүүтэй 5 нөхөр улам муухай болгож байгаад.Түүнээс биш 60 тэрбум муухай харагдуулаагүй.Үнэн муухай харагдуу"лж намаа дэвсэж байгаа нөхдүүд бол Хүрэлсүхтэнгүүдп мөэөөс мөн.өндөр нэр хүндтэй байна гээд хүрэлсүх Оюунэрдэнийг вакуумжуулж байгаа судалгааны газрыхан бас алж байгаа.энэ 2 хөөрөөд л намаа бузарлаж дууслаа.Дуугарахгүй байгаа гишүүд бас өрөвдөлтэй утсан хүүхэлдэйнүүд.Дуугарч ад болж байгаа гишүүд намаасаа гарах хэрэгтэй

Avatar

Zochin 2019-04-26 66.181.182.23

МАН ялна,МАН мандтугай.

Avatar

СӨНӨСӨН МАНАН !!! ГҮДБАЙ !!! 2019-04-26 202.126.89.224

МАНАН- ГЫН ГАНЦ Ч ХҮН ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ !!! ЭХ ОРНООСОО УРВАСАН э****з , ХУРЛИЙЗ , БЯЛДУУЧ ШААРУУД !!! ХАРЖ Л БАЙГААРАЙ !!! ХА ХА ХА !!!

Avatar

СӨНӨСӨН МАНАН !!! ГҮДБАЙ !!! 2019-04-26 202.126.89.224

МАНАН- ГЫН ГАНЦ Ч ХҮН ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ !!! ЭХ ОРНООСОО УРВАСАН э****з , ХУРЛИЙЗ , БЯЛДУУЧ ШААРУУД !!! ХАРЖ Л БАЙГААРАЙ !!! ХА ХА ХА !!!

Avatar

СӨНӨСӨН МАНАН !!! ГҮДБАЙ !!! 2019-04-26 202.126.89.224

МАНАН- ГЫН ГАНЦ Ч ХҮН ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ !!! ЭХ ОРНООСОО УРВАСАН э****з , ХУРЛИЙЗ , БЯЛДУУЧ ШААРУУД !!! ХАРЖ Л БАЙГААРАЙ !!! ХА ХА ХА !!!

Avatar

k,vhu 2019-04-26 202.21.117.34

Цай, Ми овогтын МАНАН мафийг дэмжсэн нам ялагдал хүлээнэ.

Avatar

Matilda 2019-04-26 156.0.212.8

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл.\nБид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна\nЯдуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог.\nхугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа,\nХэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол,\nИпотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 2% -иар олгодог.\nДэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.\nmatildalecoustre@gmail.com\nWhatsapp: +22 780 147 359

Avatar

ОЙЛГОМЖТОЙ 2019-04-26 182.160.34.48

УГААСАА АРДЫН НАМ ЯЛАГДАНА Ш ДЭЭ

Avatar

Зочин 2019-04-26 202.179.27.223

та нар тэнцвэртэй мэдээлэл гэж мэдэх үү? хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй!!!!!

Avatar

МАНАН - ГЫН АНУУСУУД ГУТЛАА АРЧААД ЗАНГИАГАА САЙН ЧАНГАЛ !!! ХА ХА ХА !!! 2019-04-26 202.126.89.224

МАНАН-ГЫН АНУУСУУД ЯЛНА ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ !!! ТА ХЭДИЙГ ХЭН Ч ДЭМЖИХГҮЙ !!! ХАРИН ЭЛБЭГДОРЖ , ЭРДЭНЭ , ЭРДЭНЭБАТ НАРСАНД СУУНА БАЙХ ШҮҮ !!!

Avatar

2020 онд ямар ч байсан МАН-г дэмжихгүй 2019-04-26 202.21.100.210

2016 онд 7 төрлийн татвар нэмж ард түмнээ шулсан. Ж.Эрдэнбатын засгийн газар НДШ мөнгөгүй боллоо гээд НДШ-г татвар нэмсэн гэтэл МАН-с УИХ гишүүн Б.Ундармаагийн банканд эрүүл мэнд НДШ-н 340 гаруй тэрбум төгрөг дампуурасан. ЖДҮХС хулгайч нарын хэргийг саармагжуулах төлөвлөгөөт ажлууд хийгдсээр байна гэхдээ мартахгүй. МАН ард түмнээр дэндүү даажигнаж илт дээрэлхэж байна .2016-17 онд капитал банк дампуурах ёстой гэвч тэд намын нэрээр дэмжиж олон мянган иргэдийг хохироолоо мартахгүй

Avatar

Зочин 2019-04-26 202.21.117.34

ene news.mn neeree **** shuu.kkkk Цай, Ми овогтын МАНАН мафийг дэмжсэн нам ялагдал хүлээнэ.

Avatar

Зочин 2019-04-26 202.9.42.111

Чи нөгөө өмхий х***а овогтуу

Avatar

Gungaa 2019-04-26 122.201.22.159

Ene zeeltei khumuus ikh khurald orood khuuli gargaad l bna ene bol mash buruu shuu shorond baikh khumuus khuuli batlakh erkh baikhgui shuu ard tumen kharaj bgaa shuu dee

Avatar

Зочин 2019-04-26 202.21.117.34

ene news.mn neeree **** shuu.kkkk

Avatar

Зочин 2019-04-26 119.40.98.10

ЖДҮ-чин гишүүнээр хууль батлуудаг хамгийн буруу…энэ барьцаанд орсон гишүүдийн баталсан хууль хүчингүй болох ёстой…

Avatar

Зочин 2019-04-26 203.217.139.225

УИХ-д одоо 50 шахам ЖДҮ- чин гишүүнтэй байгаа МАН ч баларнаа баларна. Тэднийгээ цээжээрээ хамгаалаад байгаа биз дэ. За яахав тэгж л бай. 20 он хажууд ирлээ.

Avatar

Зочин 2019-04-26 203.217.139.225

ЖДҮ-чдийг ард түмэн жигшиж байгаа тул хариуцлага тооцохгүй бол МАН 2020 онд ёстой явахгүй дээ. Хавь ойрын бүх хүмүүс ингэж ярьж байна

Avatar

Зочин 2019-04-26 120.16.3.194

ЖДҮЧИД ЖЮДОЧИД ЖҮЖИГЧИД ЖЭНКОЧИД БҮГД НЭГ ТАЛ БОЛСОН УУ?! 15 ТОЛГОЙТОЙ АТГААЛЖИН ХАР МАНГАС ГЭДЭГ ШИГ?

Avatar

иргэн 2019-04-26 103.14.38.136

Ёс зүй, хэм хэмжээ гэж юу байхыг арлын орны сумо барилдааныг харж жишээ авмаар байна даа. Манай их аваргад юунаас болж арга хэмжээ авж байнаа. Манай эрхэм гишүүд юу хусаж байнаа.

Avatar

111 2019-04-26 192.82.65.89

БУЯНГИЙН ЖАГАА МАНАН ЖҮҮДҮҮДГЭЭР ДӨРӨӨЛЖ ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН АМЫГ БАРИХ БОДЛОГО ЯВАГДААД БНА…ЖИНГЭР ХУЦАЖ Л БАЙГ…ЖИНГИЙН ЦУВАА ЯВДАГААРАА ЯВНА ГЭЖ ХЭЛСЭН ..ЮУ ҮНЭН ТЭР ҮНЭН….20 ОНД ХҮРЭЛСҮХИЙН БАГ 100 ХУВЬ ГАРЧ ИРНЭ,,,,ГОЛ НЬ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ ТАСРАЛТГҮЙ УРАГШЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ…СОНГУУЛИЙН ХУУЛИА ӨӨРСДӨӨ МАШ АШИГТАЙ БАЙДЛААР ӨӨРЧИЛЖ САНАЛ ЗУЛГААЖ МАГАДГҮЙ БУСАД НАМУУДЫН БОЛОМЖЫГ ТЭГРҮҮ АВААЧИХ ЗҮЙЛ ЗААЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ..БУСАДЫГ АРД ТҮМЭН ЗОХИЦУУЛАНА ГЭДЭГТ ИТГЭЖ БОЛНО.

Avatar

ЯСАН ТОЛГОЙ ШАРХАД РУУ МАРШ !!! 2019-04-26 202.126.89.224

БУЯН ЖАГАА ЧИНЬ МЭДРЭЛИЙН ӨВЧТЭЙ ЛУУХААН ШҮҮ ДЭЭ !!! ХАВРЫН СЭДРЭЛТ НЬ ХӨДӨЛЧИХСӨН , ЮУ Ч ГЭЖ СОЛИОРНО , АЛЬ Ч НАМ РУУ ОРНО !!! ЛУЙВАРДАХ ЮМ НЬ ОЛДОХГҮЙ БООЖ ҮХЭХ ГЭЖ ЯВАА !!! ШАР ХАДАНД ОЧВОЛ ТААРНА !!! ХА ХА ХА !!!

Avatar

Зочин 2019-04-26 202.131.245.243

Цай, Ми овогтын МАНАН мафийг дэмжсэн нам ялагдал хүлээнэ.

Avatar

Зочин 2019-04-26 202.9.42.111

Чи нөгөө өмхий х***а овогтуу

Avatar

Зочин 2019-04-26 202.126.88.51

Tarialan erhlen sangiin asuudaluud yu bolj baigaa um bol? Tag bolchihloo

Avatar

зочин 2019-04-26 150.129.143.212

ЖДҮ бол буцааж төлж таарна Ан нам эв нэгдэлтэй байхгүй бол ялагдана гэдгээ мэдмэнр бна Сонгогч түмний дунд нэр хүнд чинь маш муу байгаа шүү намын удирдлагд бгаа Эрдэнэ Эрдэнэбат мэтийг хурдан зайлуул. Эд нар Манан бүлэглэл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж