УБТЗ-ын инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид чууллаа

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид чууллаа

УБТЗ-ын инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид чууллаа

УБТЗ-ын түүхт 70 жилийн ойд зориулсан “Нөөц, инноваци, хөгжил” сэдэвт зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөнд УБТЗ-ын инженер,техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид оролцож, УБТЗ-ын тээх нэвтрүүлэх хүчин чадал,тээврийн үр ашиг, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх чиглэлээр хийгдэж байгаа шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж хэлэлцлээ. Зөвлөгөөний үеэр галт тэрэгний хөдөлгөөнийг зааглан зохицуулах систем, ачаа тээврийн цахим систем, интернэтээр тасалбар худалдаалах программ хангамж зэрэг шинээр нэвтрүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар нарийвчлан ярилцлаа. УБТЗ өнгөрсөн жилээс ачаа тээврийн захиалгыг цахимаар авч, захиалагч төлбөр тооцоогоо зайнаас хийж, өөрийн ачааг хаана явж байгаа, хэзээ ирэхийг гэр болон ажил дээрээсээ мэдэх цахим системийг нэвтрүүлж эхэлсэн нь үйлчлүүлэгчдэд хүндрэл чирэгдэлгүй хөнгөн шуурхай үйлчлэх бололцоог олгосон юм. Мөн гар утсаараа зорчигчийн галт тэрэгний тасалбарыг захиалж, худалдан авах интернэт худалдаалалтыг нэвтрүүлсэн нь иргэдийн талархлыг хүлээсэн үйлчилгээ болсон юм. Зөвлөгөөний үеэр УБТЗ-ын бүх албадууд өөрсдийн шинэ бүтээл, шинэлэг үйлчилгээгээ танилцуулж үзэсгэлэн гаргалаа.

Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж