Багш нарын Их хурлын үеэр нэгэн багш амиа алджээ | News.MN

Багш нарын Их хурлын үеэр нэгэн багш амиа алджээ

Багш нарын Их хурлын үеэр нэгэн багш амиа алджээ

Багш нарын Их хурлын үеэр нэгэн багш амиа алджээ

Монголын багш нарын VII их хурал энэ сарын 11-ний өдөр Төрийн ордонд болсон. Уг хуралд хот, хөдөөгийн 800 багш төлөөлөгчөөр оролцсон юм.  Хоёр өдөр болсон Их хурал хаалтаа хийхээс өмнө хуралд сууж байсан багш амиа алдсан золгүй хэрэг гарсан талаарх мэдээллийг Засгийн газар, Боловсрол, соёл,шинжлэх ухаан, спортын яамныхан нууж байсан бололтой.

Болсон явдлыг мэдээлэхэд Завхан аймгаас Их хуралд ирж оролцсон нэгэн багш цус харвалтын улмаас амиа алджээ.

Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр Завхан аймгийн Жаргалант цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Байгалмаа нь хурал дуусахад ухаан алдсан байдалтай байсан гэнээ. Улмаар түргэн дуудаж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч  цус харвалтын шалтгаанаар энэ сарын 17-ны өдөр амиа алдсан юм байна. Харин дээрх хэргийн талаарх мэдээллийг Багшийн мэргэжил дээшлүүлэх Институтийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнчимэг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөлдөө бичсэн байна.

Э.ЭНХ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц.Гочитский 2019-04-26 202.9.42.35

Энэ Б.Энх яасан тодорхойгүй юм бичджг юм бэ? Түүний бичсэнээр "Энэ мэдээлэлтэй ямар холбоотой болохоороо Д.Сүрэнчимэг өрөгдлөө бичсэн болж байна даа? Юм бичиж сур. Бичиг мэддэг хүн ажиллуулаач.

Avatar

Хмм 2019-04-26 64.119.20.123

Амиа алдах, нас барах?
Үгээ зөв сонгож бичмээр санагдав.

Avatar

oilgolt muutai hvn 2019-04-26 66.181.161.59

11nd bolson hurlaar 14nd hural duusahad neg bagsh 17nd nas barsan genvv tegeed 7 honog hyral vrgeljleed ter bagsh nas baraad 7honog huraliin tanhimd bsn bolj taarchiinaadaa minii oilgoltoor

Avatar

News 2019-04-26 66.181.160.83

Medeeg chine uneheer oilgosongui.

Avatar

Yatsan hural ve? 2019-04-26 108.218.234.108

Ene odoo huniig uhtel ni huralddag yatsan hural geech ni ve? Utgagui sunjirsan urt iltgelee heden tsagaar unshihaar ingej baigaam. Ter hoorond chin humuus ulsunu, tsangana, yadarna, untana, tegeed zarim ni bur noirnoosoo serehgui bolj baina shdee

Avatar

сенсаац бүү хөө 2019-04-26 202.126.89.143

Их хурал 11, 12 -нд хуралдаад тарсан. Энд 14-нд болсон явдлын тухай өгүүлсэн юм шиг байна. Сэтгүүлч хүний бичвэр гэхэд яасан ойлгомжгүй, галзуу хүн шиг бичдэг юм бээ

Avatar

ЭНХЭЭ 2019-04-26 202.126.89.143

ИХ ХУРАЛ 12-нд дуусаад, бид 13-ны орой гэхэд нутагтаа ирсэн байсан

Avatar

Эцэг 2019-04-26 103.57.92.50

ЭЦСЭЭ ХҮРТЭЛ АЖЛАА ХИЙЖ БАЙСАН БАГШИЙН ГЭР БҮЛД БАЙР ӨГ.

Avatar

Эцэг 2019-04-26 103.57.92.50

МАН ШОУ БОЛСОН ИХ ХУРАЛ БАГШ НАРТ ЯМАР Ч АШИГ ТУС БАЙХГҮЙ .ЗАЛХААСАН ХУРАЛ ХИЙСЭН САЙД ОГЦРХЛ ЁСТОЙ .

Avatar

Багш 2019-04-26 103.57.92.50

МАН ШОУ БОЛСОН ИХ ХУРАЛ БАГШ НАРТ ЯМАР Ч АШИГ ТУС БАЙХГҮЙ .ЗАЛХААСАН ХУРАЛ ХИЙСЭН САЙД ОГЦРХЛ ЁСТОЙ .

Avatar

зочин 2019-04-26 66.181.169.116

монголчууд яасан их үхэж байна аа стресс депоесс ихтэй байгааитай холбоотой юу судлахгүй яагаад тоодоггүй юм бэ

Avatar

Зочин 2019-04-26 202.5.206.61

Харин дээрх хэргийн талаарх мэдээллийг Багшийн мэргэжил дээшлүүлэх Институтийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнчимэг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөлдөө бичсэн байна. Энх минь энэ хэсгийг та сайн уншаарай.

Avatar

Зочин 2019-04-26 202.21.108.157

Хурал дээр нас бараад байдаг болчихлоо. Хурлын танхимыг нэг аргалах гүй бол болохгүй болжээ.

Avatar

Нийтлэл бичиж буй сэтгүүлчидэд 2019-04-26 202.9.42.192

Нийгэмд болж байгаа өчнөөн л сайн сайхан юм байгаа талаар мэдээлэл маш бага нийтлэх юм дандаа л хүний б**с ухсан. Сөрөг энергитэй мэдээлэлээ багасгамаар юм.олигтойхон ч бичиж чадахгүй бантан болгосон мэдээлэлээ больмоор юм

Avatar

ё 2019-04-26 203.91.115.51

сүрэнчимэг ээ амиа бодож хувиа хичээсэн их зантай амбийц хөөсөн хүний ажил явдаггүй юмаа

Avatar

Эрхэм ганган бүсгүйд 2019-04-26 66.181.168.200

Хэвлэлийн бага хурлууд дээр, мөн төрийн ордны коридорт нэг их ганган годгоносон сэтгүүлч нэртэй миссүүд байдаг юм. Бичиж ярьж байгаа юм нь хэрэг байхгүй. Хав харанхуй. Дээр бичсэн мэдээг уншихаар 11, 14, 17-ны өдрүүдэд гурван хүн амь насаа алдсан болэ таарлаа. Зөв үү? Мунхаг би буруу ойлгож уу?

Avatar

зочин 2019-04-26 66.181.170.66

Юун бахархалтай бичдэгийн, муу юм болгоныг шиншилсээр байгаад хүний зовлонгоор хүртэл даажигнах юм аа, арай ч дээ, ар гэрээс нь уучлал гуйгаач тэнэг ээ

Avatar

Зочин 2019-04-26 202.131.245.243

Амиа алджээ гэнэ үү? Алчихсан юм уу?

Avatar

Зочин 2019-04-26 202.21.127.160

Амиа алдсан гэж бичихээр гадны нөлөөтэй л гэж ойлгогдоно. Нас барсан гээд бичиж болдоггүй юм уу сэтгүүлчээ.

Avatar

Зочин 2019-04-26 202.179.25.229

ИЙМ СЭТГҮҮЛЧИДТЭЙ БАЙХАД УЛС ЯАЖ ХӨГЖИХ ВЭ ДЭЭ ХЭЛЭХ ҮГ Ч АЛГА ДААА …..

Avatar

зочин 2019-04-26 202.9.42.212

Нодлин бас нэг өвгөн багш хурал дээр нас барсан биз дээ

Avatar

хах 2019-04-26 202.179.25.229

Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэж жинхэнэ утгаараа энэ байна даа . Яалаа гэнэ вэ ? 11 ний хуралд ирсэн БАС БОЛООГҮЙ жич гэж байгаа'…. 14-нд хурал дуусахад амиа алдсан гэж байгаа !!!! ТЭГСЭН ЧИНЬ ХУРАЛ ДУУСАХАД АМИА АЛДСАН ХҮН НЬ УХААН АЛДСАН БАЙДАЛТАЙ БАЙЖЭЭ . ТЭГЭЭД 14 -НД УХААН АЛДААД .. АМИА АЛДААД БАС 17 НД АМИА АЛДААД …. ЭЭ БҮҮ ҮЗЭГД ЭЭ
ТЭГЭЭД БАС ДЭЭРХИ МЭДЭЭЛЛИЙГ ГЭЖ БАЙСНАА …. ЮУ ГЭНЭЭ ВЭ ? ҮҮРЭГТ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДЖЭЭ ГЭНЭ ҮҮҮ
ИЙМХЭН НИЙТЛЭЛ БИЧЧИХЭЖ ЧАДАХГҮЙ ИЙМ ХҮН

Avatar

Жагаа 2019-04-26 43.242.242.165

Ойлгогдохоор юм бичиж байгаач.Яахаараа хүний ажилаасаа халагдах өргөдөл дээр энэ талаар мэдээлэл болоод байж байх уу?Эсвэл энэ асуулдлаас болоод ажилаасаа халагдах өргөдлөө өгч байгаа юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж