Багш нарын Их хурлын үеэр нэгэн багш амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Багш нарын Их хурлын үеэр нэгэн багш амиа алджээ

Багш нарын Их хурлын үеэр нэгэн багш амиа алджээ

Монголын багш нарын VII их хурал энэ сарын 11-ний өдөр Төрийн ордонд болсон. Уг хуралд хот, хөдөөгийн 800 багш төлөөлөгчөөр оролцсон юм.  Хоёр өдөр болсон Их хурал хаалтаа хийхээс өмнө хуралд сууж байсан багш амиа алдсан золгүй хэрэг гарсан талаарх мэдээллийг Засгийн газар, Боловсрол, соёл,шинжлэх ухаан, спортын яамныхан нууж байсан бололтой.

Болсон явдлыг мэдээлэхэд Завхан аймгаас Их хуралд ирж оролцсон нэгэн багш цус харвалтын улмаас амиа алджээ.

Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр Завхан аймгийн Жаргалант цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Байгалмаа нь хурал дуусахад ухаан алдсан байдалтай байсан гэнээ. Улмаар түргэн дуудаж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч  цус харвалтын шалтгаанаар энэ сарын 17-ны өдөр амиа алдсан юм байна. Харин дээрх хэргийн талаарх мэдээллийг Багшийн мэргэжил дээшлүүлэх Институтийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнчимэг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөлдөө бичсэн байна.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж