Дэлхийн хүүхдүүдийн 90 орчим хувь өдөр бүр хорт агаараар амьсгалдаг | News.MN

Дэлхийн хүүхдүүдийн 90 орчим хувь өдөр бүр хорт агаараар амьсгалдаг

Дэлхийн хүүхдүүдийн 90 орчим хувь өдөр бүр хорт агаараар амьсгалдаг

Дэлхийн хүүхдүүдийн 90 орчим хувь өдөр бүр хорт агаараар амьсгалдаг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас мэдээлснээр, агаар дахь хорт бодисын нэгдлүүд хүний биед сөрөг нөлөө үзүүлж, нас барах гол шалтгааны нэг болжээ. Тус байгууллагаас хийсэн судалгаагаар, агаарын бохирдлын улмаас жилд долоон сая хүн нас барж байгаа бөгөөд дийлэнх нь уушгины хорт хавдар болон зүрхний өвчнөөр амиа алдсан байна. Мөн дэлхийн нийт хүүхдийн 90 орчим хувь хортой агаараар өдөр бүр амьсгалдаг нь тогтоогджээ.

Агаарын бохирдолд нөлөө үзүүлж буй гол хүчин зүйл нь шатахуунаас ялгарах хорт нэгдлүүд болохыг ДЭМБ-аас мэдээлсэн. Үүнээс болж жилд 9000 орчим хүн нас бардаг нь судалгаагаар тогтоогдсон байна.

Агаарын чанар судлалын “Алан Туринг” компаниас хиймэл оюун ухаанд суурилсан 1200 орчим агаарын чанар мэдрэгчийг Лондон хотод суурилуулжээ. Үүний дүнд тус хотын агаарын чанарт шатахуун болон барилгаас үүдэлтэй тоос шорооны нэгдэл нөлөөлж байгааг тогтоосон аж. Хиймэл оюун ухаан бүхий энэхүү төхөөрөмж нь агаарын чанарын мэдээллийг бүс нутгаар нь ялган гаргах чадвартай.

Мөн агаарын даралт, чийгшил, тээврийн хэрэгслээс хэр хэмжээний хорт нэгдэл агаарт задарч байгааг нарийвчлан гаргах үйлдлүүдийг хийх юм байна. “Алан Туринг” компани энэ жил төхөөрөмжөө Даллас тэргүүтэй 10 хотод суурилуулахаар төлөвлөжээ.

Тус компаний гүйцэтгэх захирал Алекс Кубичек BBC-д өгсөн ярилцлагадаа “Манай төхөөрөмжийг суурилуулж, агаарын чанар болон бохирдлын талаар мэдээлэл авахыг хүсдэг олон хүн бий. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бид Даллас хотод туршилтаар төхөөрөмжөө суурилуулсан. Тиймээс бидэнтэй хамтарч ажиллах хүмүүсийн тоо нэмэгдэж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC
Х.ДАВААСАМБУУ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж