Мозамбик улсад дахин хүчтэй хар салхи дэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Мозамбик улсад дахин хүчтэй хар салхи дэгджээ

Мозамбик улсад дахин хүчтэй хар салхи дэгджээ

Мозамбик улсад 220 км цагийн хурдтай, Кеннет хар салхи дэгдсэний улмаас Коморо мужид гурван хүн амиа алдсан байна. Тус улсын Байгалийн гамшгийн үндэсний хүрээлэнгээс мэдээлснээр, Кеннет хар салхинд өртөж болох бүсэд амьдардаг 30 мянга гаруй иргэнийг аюулын бүсээс нүүлгэн шилжүүлжээ.

Өнгөрсөн сард “Идай” хар салхи дэгдэж, 900 орчим хүн амиа алдсаны дийлэнх нь Мозамбик, Малави, Зимбабве улсын оршин суугчид байсан аж.

Хар салхи дахин дэгдэх магадлалтай учраас аюулын бүсэд буй сургуулиудыг тодорхойгүй хугацаагаар хааж, Малави, Мозамбик, Зимбабве чиглэлийн нислэгүүдийг цуцалсан байна. Олон улсын цаг уурчдын мэдээлж буйгаар, эдгээр улсуудад удаан хугацааны турш ширүүн бороо орсны улмаас үерийн аюул нүүрлэжээ.

Кеннет хар салхины улмаас хохирсон иргэн “Ассошейтэд Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Энэ удаагийн хар салхи өмнөх өмнөхөөсөө илүү хүчтэй байлаа. Миний мэдэхээр сүүлийн 15 жил ийм хэмжээний хар салхи дэгдээгүй” гэж хэлжээ. Америкийн нэгдсэн улс Мозамбикийн засгийн газартай хамтран хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй иргэдэд хоол хүнс болон өргөн хэрэглээний бараагаар туслах ажлыг эхлүүлсэн байна.

Мозамбик улсаас гадна хөрш зэргэлдээ орших Танзанид ч мөн хар салхины аюул нүүрлэж, тус улсын Матвара хотын оршин суугчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарчээ. Мөн сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон байна.

Эх сурвалж: BBC
Х.ДАВААСАМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж