“Алтан ураг сан” 20 гаруй сая төгрөгийн тусламжийг асрамжийн газар болон хүүхдийн байгууллагуудад үзүүлээд байна | News.MN

“Алтан ураг сан” 20 гаруй сая төгрөгийн тусламжийг асрамжийн газар болон хүүхдийн байгууллагуудад үзүүлээд байна

“Алтан ураг сан” 20 гаруй сая төгрөгийн тусламжийг асрамжийн газар болон хүүхдийн байгууллагуудад үзүүлээд байна

Таныг сайн үйлсэд хөтлөх “Алтан ураг сан” 20 гаруй сая төгрөгийн тусламжийг асрамжийн газар болон хүүхдийн байгууллагуудад үзүүлээд байна

Biznetwork.mn-ийн дэргэдэх “Алтан ураг хүүхэд хөгжлийн сан” нь хандив тусламж өгөхийг хүссэн хувь хүн, байгууллага болон тусламж авахыг хүссэн хүүхдийн байгууллагуудад нээлттэй ажилладаг хүүхдийн төлөөх байгууллага юм.

Бидний зорилго нь хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдэд хэрэгцээтэй зүйлсээр тусалж, тэднийг тэтгэж, дэмжих явдал юм. Бид 2014 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж, асрамжийн газар болон хүүхдийн байгууллагуудад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бид Өнөр бүл, Гэрэл төв, Нархан гэр хотхон, Монголын хүүхдийн сан зэрэг нийт 13 асрамжийн газар болон цэцэрлэг, хүүхдийн эмнэлэгүүдтэй байнгын холбоотой ажиллаж, санал хүсэлтийг нь хүлээж авдаг. Энэ хүрээнд бид нийтдээ 29 төслийг хэрэгжүүлээд байна.

Хэрэгжүүлсэн төслүүдээс:

  1. Бадамлянхуа асрамжийн газарт: 2 машин нүүрс
  2. Өргөө амаржих газарт: Эмнэлгийн өрөөний тохижилт засварын төлбөр
  3. Эрдэм төв асрамжийн газарт: Тоглоомын өрөөний 5 хөшиг
  4. СХД-ийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт: 2 төрлийн 4 утлагын аппарат
  5. Дон Боско асрамжийн газарт: Угаалгын машин
  6. Нархан гэр хотхон асрамжийн газарт: Ширээний теннисний иж бүрдэл
  7. Гэрэл төв асрамжийн газарт: 27 хүүхдийн ор хөнжлийн даавуу
  8. Эрдэм төв асрамжийн газарт: Газан плитка
  9. Монголын хүүхдийн сан асрамжийн газарт: 23 хүүхдийн хавар намрын гутал г.м

Бидний тусламжийн үйл ажиллагаа сайхан сэтгэлт хүмүүсийн хандиваас гадна biznetwork.mn-ийн санхүүжилтээр хэрэгждэг.

Одоогийн байдлаар “Алтан ураг сан” нь нийтдээ 20 гаруй сая төгрөгийн 29 төслийг хэрэгжүүлээд байна. Мөн хүүхдийн төлөөх байгууллага болон тэдэнд туслахыг хүссэн хүмүүсийн гүүр нь болж ажилласаар байна.

Тусламжийн гараа сунгахыг хүссэн хүн бүрийн өмнө манай сан нээлттэй.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Холбогдох утас: 80010808

Facebook: Алтан Ураг Хүүхэд Хөгжил Сан – энд дарна уу.

Вэбсайт: http://www.altanuragsan.mn– энд дарна уу.

Монголын ажлын байрны төв сүлжээ Biznetwork.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж