Сан-Антонио Спөрс цувралын харьцаа тэнцэв

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Сан-Антонио Спөрс цувралын харьцаа тэнцэв

Сан-Антонио Спөрс цувралын харьцаа тэнцэв

Сан-Антонио Спөрс болон Денвер Наггетс багуудын цувралын 6 дахь тоглолт өнөө өглөө Сан-Антонио хотын “AT&T Center” ордонд болж талбайн эздийн ялалтаар өндөрлөв. Талбайн эзэн Сан-Антони Спөрс баг 120-103 харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авсан. Тус тоглолтонд зочин багийн Н.Йокич 43 оноо, 12 самбар, 9 дамжуулалт өгч шилдэг тоглолтоо үзүүлсэн ч баг нь хожигдсон. Харин талбайн эздээс Л.Алдриж 26 оноо, 10 самбар авч багаа тэргүүлсэн бол Д.ДеРозен 25 оноо, Д.Уайт 13, Б.Форбес 12 оноо авч, сэлгээнээс Р.Гэй 19 авчээ. Сан-Антонио Спөрс багаараа сайн тоглосон бөгөөд ялангуяа тоглолтын II хагасын 3-р үед гайхалтай тоглосон нь ялалт байгуулах нөхцлийг бий болгожээ. Энэ жилийн плэй-оффын эхний шатанд 7 цуврал гарч буй ганц тохиолдол нь дээрх тоглолт болж байна. Хоёр багийн дараагийн шийдвэрлэх тоглолт ирэх ням гарагт Денверийн талбайд болно.

Б.БЯМБАБАЯР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж