Архигүй өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 28 хувиар буурчээ | News.MN

Архигүй өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 28 хувиар буурчээ

Архигүй өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 28 хувиар буурчээ

Тээврийн цагдаагийн алба  дөрөвдүгээр  сарын 22-26-ны өдрүүдэд  нийт 1118 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 837 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 34 хүн, есөн нь бага насны хүүхэд бэртэж  гэмтжээ. Орон нутагт онхолдох хэлбэрээр гарсан ноцтой зам тээврийн ослын  улмаас  хоёр хүний амь нас хохирсон хэргийг  харьяа цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Тухайлбал, даваа гаригт 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Цайдмын хөндий” гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, 20 настай зорчигч М нас барж хоёр хүн гэмтжээ. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр /2019.04.25/  15.40  цагт Нийслэлийн Хан-Уулын нутаг Дунд голын гудамж 19-ийн үйлчилгээний төвийн хойд замд T.Landcruiser-100 маркийн автомашин нь T.Rumion маркийн автомашинтай мөргөлдөж, явган зорчигч 62 настай эмэгтэй Д, 39 настай эрэгтэй А нарын  хоёр хүнийг мөргөж гэмтээсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЗӨРЧИЛ 28 ХУВИАР БУУРЧЭЭ

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг хориглосонтой холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурсан гэдгийг албаныхан хэлж байв. Тухайлбал, энэ долоо хоногт гарсан осол хэргийг  өмнөх  долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 3,4 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 13 хувиар, гэмтсэн хүн 17 хувиар өссөн байх боловч нас барсан хүн 75 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 28 хувиар тус тус буурсан байна.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-26 202.9.44.216

3 хоног архи зарахгүй байхад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л байна даа. 28%-иар буурна гэдэг гайхуулах үзүүлэлт биш. 100% буурах ёстой.

Avatar

ddd 2019-04-26 49.0.140.68

Sar buriin 1-nd arhi zardgui shigee mashingui udu rbolgochuul zugeer

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж