Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон төрийн удирдлагуудаас хариу нэхэж жагссан шар хантаазтануудад хандаж мэдэгдэл хийжээ. Тэрбээр мэдэгдэлдээ, татварын хэмжээг бууруулж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн, иргэнд чиглэсэн үйлчилгээг сайжруулахаа амласан байна.
Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдож, үүссэн жагсаал нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эрс нэмэгдсэн тул Макронд албан ёсны мэдэгдэл хийх зайлшгүй шаардлага тулгарчээ. Францын Ерөнхийлөгч мэдэгдлээ энэ сарын 15-нд гаргахаар төлөвлөсөн ч Нотр-Дамын сүмд гал гарсантай холбогдуулан түр хойшлуулсан байна. Макрон мэдэгдэл хийхдээ өөрийн авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан аж. Үүнд:
-Албан байгууллагаас авах татварын хэмжээнд хязгаар тогтоож, 5 тэрбум еврогоос хэтрүүлэхгүй.
-Тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, сард 2000 еврогийн тэтгэмж олгоно.
-Засгийн газрын үйл ажиллагааг илүү иргэн төвтэй болгоно.
-Иргэдийн сонгуульд эрх тэгш оролцох бололцоог нэмэгдүүлнэ гэжээ.
Тэрбээр мэдэгдлийнхээ төгсгөлд цаг агаарын болон цагаачлалын асуудалтай холбоотой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ хэлсэн байна.
Эх сурвалж: ВВС
Х.ДАВААСАМБУУ
Холбоотой мэдээ