Жо Байден 2020 оны Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Жо Байден 2020 оны Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөнө

Жо Байден 2020 оны Ерөнхийлөгчийн  сунгаанд өрсөлдөнө

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жо Байден 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдэв. Тэрбээр видео мэдэгдэлдээ “Үндэстний үнэт зүйлс.., бидний ардчилал, Америкийг Америк болгосон бүх зүйл “утгаа алдаж” байна хэмээн хэлжээ.

Өдгөө 76 настай, АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн албыг 2009-2017 онд хашиж байсан Жо Байден Ардчилсан намын сунгаанд оролцохоор нэрээ дэвшүүлсэн 20 дахь хүн болсон байна. Тэрбээр 19 ардчилсан нэр дэвшигчтэй ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөх бөгөөд тэдний дунд сенатч Элизабет Уоррен, Камала Харрис, Берни Сандерс нар байгаа аж.

Ж.Байден Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогуудыг хурцаар шүүмжилжээ. Тэрээр Дональд Трамп улиран сонгогдвол маш аюултай, тэр АНУ-ын онцлог шинж чанарыг үндсээр нь өөрчлөх болно. Үүнийг зүгээр хараад сууж чадахгүй” хэмээн хэлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд болно.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж