У.Хүрэлсүх: Осол гэмтлийг бууруулахад сэтгэл гаргах ёстой | News.MN

У.Хүрэлсүх: Осол гэмтлийг бууруулахад сэтгэл гаргах ёстой

У.Хүрэлсүх: Осол гэмтлийг бууруулахад сэтгэл гаргах ёстой

У.Хүрэлсүх: Осол гэмтлийг бууруулахад сэтгэл гаргах ёстой

“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт-2030” салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордонд болж байна.

Зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэв. Тэрээр осол, гэмтлийн тохиолдол, түүнийг бууруулах чиглэлээр нухацтай хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авах нь чухал байгааг тэмдэглэв.

Өнгөрсөн онд осол, гэмтлийн улмаас 142 мянга 600 гаруй хүн гэмтэж, 2920 хүн амь насаа алдсан байна. Энэ нь өдөрт 7-8 хүн осол, гэмтлийн улмаас амиа алдаж, дайн байлдаанд нэрвэгдсэн орныхтой дүйх хэмжээнд хүрсэн гэсэн үг юм. Зөвхөн зам, тээврийн ослоор 20 мянга 300 гаруй хүн гэмтэж, 529 хүн амь насаа алджээ.

Мөн өнгөрсөн онд 375 хүүхэд зам, тээврийн осолд өртсөний 52 нь эндсэн байна.  6500 орчим хүн түлэгдсэний 67 хувь нь 0-15 насны хүүхэд бөгөөд 33 нь нас баржээ.

Осол, гэмтэл иргэдийн эрүүл мэнд, амьдралыг бусниулж,  нийгэм, эдийн засагт асар их хохирол учруулж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Статистик тоо баримтууд нь ажлын үр дүн муу, осол, гэмтлээс сэргийлэх ажил хангалтгүй байгаагийн илрэл гэж тэрээр үзэж байна. Иймээс бүх байгууллага үүнд онцгой анхаарч сэтгэл, зүтгэл гаргаж ажиллах ёстойг сануулав.

Осол, гэмтэл буурахгүй байгаа шалтгаануудыг зөв тогтоох, хоорондоо уялдаатай ажиллах, осол, гэмтлээс сэргийлэх боловсрол, дадал олгох, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, иргэд эрүүл мэндээ хамгаалж, үр хүүхдээ осол, гэмтэлд өртөхөөс сэргийлэх үүрэг, хариуцлагаа биелүүлж байх нь чухлыг тэмдэглэв.

“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт-2030” улсын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, ажлыг нь эрчимжүүлэх чиглэлээр Албан даалгавар гаргахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Засгийн газар 2002 оноос хойш “Осол, гэмтлээс сэргийлэх” үндэсний хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ч осол, гэмтлийн тоо буурахгүй, харин ч ихсэх хандлагатай байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-04-26 112.72.11.119

Hujaa huns tahal shuu

Avatar

Зочин 2019-04-26 202.131.236.170

Хорт хавдраар өдөрт 12 хүн нас барж байгаа нь жинхэнэ гамшиг болж байна даа Хүрэлсүх ээ. Энэ замбраагүй хиам үйлдвэрлэл, малын хяналтгүй эм тариа, хиам, бууз, баншинд хийдэг хэн ч мэддэггүй хүнсний орлуулагч бүтээгдэхүүн, эдийн засгийн тогтворгүй хоног залгасан үлгэн салган байдал, баян хоосны ялгаа хэтэрхий их болсон, нийгмийн бухимдал чинь хорт хавдрын үүсэгэвэр болоод байна.

Avatar

Монгол хүн 2019-04-26 202.21.120.186

Safety буюу аюулгүй ажиллагааны ойлголтыг дээшлүүл, аюулгүй ажиллагааны тогтолцоо бий болго. Сэтгэл гаргаад гаргаад систем нь байхгүй бол юу ч хийгээд нэмэргүй.

Avatar

зочин 2019-04-26 103.57.95.91

ХҮҮР СҮХИЙН ҮЕД ОЛОН ХҮН НӨГӨӨ ЕРТӨНЦ РҮҮ ЯВАХ НЬ ДЭЭ

Avatar

Зочин 2019-04-26 202.179.31.45

Үнэн гарюмаа энэ хүүк, сэтгэл гэж юу байдаг юм бэ. Норм дүрэм стандартаа л сайн хэрэгжүүлээчээ хаа байнаа тэр сэтгэл чинь юу вэ хэддүгээр зуун бэ хүүкэээ яанааа

Avatar

Зочин 2019-04-26 202.170.71.157

СЭТГЭЛ ГАРГААД ОСОЛ ГЭМТЭЛ БУУРАХГҮЙ Л ДЭЭ ХҮҮКЭЭ. PUBLIC SAFETY-Г ХӨГЖҮҮЛ. СТАНДАРТ ТОГТОО. НИЙГМИЙН БАЙГУУЛАМЖ, ДЭД БҮТЭЦЭД PUBLIC SAFETY-Г СТАНДАРТ-Д ОРУУЛЖ МӨРДҮҮЛ. МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГОЛ ҮҮРЭГ БОЛ ЭНЭХҮҮ АСУУДЛЫГ Л ШАЛГАЖ АКТ ТОГТООЖ ТОРГОДОГ БОЛГО. ТЭГЖ БАЙЖ Л ЭНЭ ХӨМӨРСӨН ТОГОО ШИГ АЮУЛТАЙ ХОТ ЧИНЬ АЮУЛГҮЙ БОЛНО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж