“Яг түүн шиг” шилдэг найман оролцогч хэн бэ? | News.MN

“Яг түүн шиг” шилдэг найман оролцогч хэн бэ?

“Яг түүн шиг” шилдэг найман оролцогч хэн бэ?

“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “Эндемол Шайн” группийн “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр дөрөв дэх жилдээ хүргэх гэж байна.

Энэ удаагийн шоунд өмнөх дугаарын ялагчдаас гадна шилдэг гэсэн оролцогчид оролцож буйгаараа онцлог аж. Үзэгчдийн хүсэн хүлээж буй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг тавдугаар сарын 5-нд цэнхэр дэлгэцнээ гарч эхлэх гэнэ.

Ингээд шилдгийн шилдэг оролцогчдоос бүрдсэн “Яг түүн шиг” шоуны дөрөвдүгээр улирлын талаар “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн продюсер Б.Энхжаргалаас тодрууллаа.

Тэрбээр “Энэ жилийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн эхний дугаар тавдугаар сарын 5-нд үзэгчдэд хүрнэ. Одоогоор шоуны найман оролцогчоо сонгочихсон байгаа. Энэ удаа шоуны гурван ялагчаас гадна шилдэг таван оролцогч хоорондоо өрсөлдөнө. Тодруулбал, эхний улирлын ялагч дуучин П.Баярцэнгэл, “Х  Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, дуучин Б.Нацагдорж нараас гадна дуучин Б.Маралжингоо, загвар өмсөгч С.Сарнай, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, дуучин Б.Халиун, дуучин Б.Амархүү нар өрсөлдөх юм байна. Шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд ч гэсэн өөрчлөлт орсон” гэв.

https://www.facebook.com/EdutainmentTV/videos

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХАха 2019-04-26 124.158.109.62

Энэ Сарнай Сүндэрмаа Халиун 3 ичиж үхээсэй. Юун шилдэг вэ, энэ шоунд анхнаасаа ороход ч ичмээр хүмүүс.

Avatar

Отгоо 2019-04-26 202.9.43.91

Тэмка шилдэгт орох ёстой байсаншд. юу вэ Сарнай ч гэх шиг

Avatar

Haha 2019-04-26 203.91.116.138

Sarnai-g shildeg gj helvel onigoo bolno shvv!!!
Sarani-n orond Gantogoo, Temka 2 bj boloh l bailaa…

Ariin haalganii sarnai ch dee…

Avatar

1 2019-04-26 122.201.21.15

Ами байсан бол чанга болохгүй юү

Avatar

орох хүнгүй 2019-04-26 64.119.18.99

Орох хүн олдохгүй их ядарчээ зайлуул, хүн ам багатай шил бүр иймэрхүү тэмцээн шоу хийхэд хүндрэлтэй юм даа

Avatar

Зочин 2019-04-26 122.201.24.230

Сарнай яахаараа ч шилдэг оролцогч болчихдгын сонин юм

Avatar

Зочин 2019-04-26 203.91.118.247

ХАмгийн гоё шоу. Юун солонгос драм . Шинэхэн гал гарсан тулаан болох нь дээ. Хурдан үзэх юмсан.

Avatar

ЗОЧИН 2019-04-26 124.158.95.14

СОЛОНГОС КИНОНООС Л ДЭЭР ШҮҮ ДЭЭ, ТЭГЭЭД Ч ЗАЛУУСТ ҮЗЭЭД БАЙХ ӨӨР ЮУ БАЙГАА ЮМ??? БИТГИЙ ТЭГЭЭД ТУЙЛШРААД БАЙГААЧ, АЧ ХОЛБОГДОЛТОЙ, ҮГҮЙ Ч ГЭХ ШИГ? ДУРГҮЙ БАЙВАЛ БҮҮ ҮЗ, БУСАДЫН АСУУДАЛ ӨӨРТ ЧИНЬ ХАМААГҮЙ, УТГАГҮЙ ГЭЖ ҮЗВЭЛ ӨӨРӨӨ Л ҮЗЭХЭЭ БОЛЬЧИХ, БИТГИЙ БҮХ НИЙТЭЭР НЬ ХАВТГАЙРУУЛ, НАДАДА БОЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ, ХЭРЭГТЭЙ САНАГДСАН, ЯДАЖ Л ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ОДУУДТАЙ ХАРЬЦУУЛЖ ҮЗНЭ, ИНГЭЖ ТЭГЭЖ ДУУЛЖ БАЙНА ГЭЖ ХАРЬЦУУЛАЛТ ХИЙНЭ. ХӨМӨРСӨН ТОГООН ДОТРОО БАЙГАА ХҮМҮҮСТ БОЛ ХАРЬЦУУЛАЛТ ХИЙХ ЮМГҮЙ ЮМ ЧИНЬ

Avatar

Ганхүү 2019-04-26 202.179.26.219

Эмоци Тэмка, маралжингоо, амархүү, тэмүүлэн, хишигдалай байвал уг нь сонирхолтой

Avatar

Хурандаа 2019-04-26 202.179.26.219

За ганц юм гуйя тэр хошин шогийн УНДАРМАА гаар л бүү шүүлгээрээ олон айл зурагтаа хагалана шү ёстой мангаа

Avatar

zochin 2019-04-26 122.201.23.226

zugeer sh dee. ach holbogdolgui ch gesen uzeh yumtai boloh ni

Avatar

Хэнд ч хэрэггүй утгагүй 2019-04-26 139.5.218.209

Ямар ч ач холбогдолгүй энэ мэт юмнуудаа больчихвол залуус буянтай үйлс болно

Avatar

Зочин 2019-04-26 192.82.65.141

Ямар ач холбогдолтой тэмцээн бэ?

Avatar

Зочин 2019-04-26 150.129.143.8

ӨӨ Бархүү, Тэмка, Наки, Баярцэнгэл, Сүндэрээ, Энхзул, Гантогоо, Маражингоо гэж таамаглаж байлаа

Avatar

Зочин 2019-04-26 103.9.90.130

uu temka yagaad orogui ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж