“Яг түүн шиг” шилдэг найман оролцогч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

“Яг түүн шиг” шилдэг найман оролцогч хэн бэ?

“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “Эндемол Шайн” группийн “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр дөрөв дэх жилдээ хүргэх гэж байна.

Энэ удаагийн шоунд өмнөх дугаарын ялагчдаас гадна шилдэг гэсэн оролцогчид оролцож буйгаараа онцлог аж. Үзэгчдийн хүсэн хүлээж буй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг тавдугаар сарын 5-нд цэнхэр дэлгэцнээ гарч эхлэх гэнэ.

Ингээд шилдгийн шилдэг оролцогчдоос бүрдсэн “Яг түүн шиг” шоуны дөрөвдүгээр улирлын талаар “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн продюсер Б.Энхжаргалаас тодрууллаа.

Тэрбээр “Энэ жилийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн эхний дугаар тавдугаар сарын 5-нд үзэгчдэд хүрнэ. Одоогоор шоуны найман оролцогчоо сонгочихсон байгаа. Энэ удаа шоуны гурван ялагчаас гадна шилдэг таван оролцогч хоорондоо өрсөлдөнө. Тодруулбал, эхний улирлын ялагч дуучин П.Баярцэнгэл, “Х  Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, дуучин Б.Нацагдорж нараас гадна дуучин Б.Маралжингоо, загвар өмсөгч С.Сарнай, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, дуучин Б.Халиун, дуучин Б.Амархүү нар өрсөлдөх юм байна. Шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд ч гэсэн өөрчлөлт орсон” гэв.

https://www.facebook.com/EdutainmentTV/videos

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж