Дубайн цөлд 13.6 тэрбум долларын нарны цахилгаан станц баригдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Дубайн цөлд 13.6 тэрбум долларын нарны цахилгаан станц баригдаж байна

Дубайн цөлд 13.6 тэрбум долларын нарны цахилгаан станц баригдаж байна

Арабын нэгдсэн Эмират улсад дэлхийн хамгийн том нарны цахилгаан станц барих ажил эхэлжээ. Тус улсын Ерөнхий сайд Мохамед Бин Рашид Аль Мактумын мэдэгдсэнээр, нарны цахилгаан станц байгуулах ажил найман жил үргэлжилж байгаа юм. Уг цахилгаан станц ашиглалтад орсноор нийт 1,3 сая өрхийг нарны эрчим хүчээр хангах ажээ.

Лондоны их сургуулийн эрдэмтэн Христос Маркидесийн мэдээлснээр, тус цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүч нөөцлөхөд гарах зардал 10 дахин багасах ашигтай тооцоо гарсан байна.

Эрдэмтдийн тогтоосноор, нарнаас гаргаж авсан 100 мегаваттын эрчим хүч нь цахилгаан эрчим хүчний 850 мегаваттай тэнцэх ажээ. Энэтхэгт баригдаж буй 2030 онд ашиглалтад орох Ладах цахилгаан станц 3000 мегаваттын эрчим хүч гаргах чадалтай нь тогтоогдсон байна.

Иймд Дубайн удирдлагууд  2050 он гэхэд нийт эрчим хүчний 25 хувь, 2050 он гэхэд 75 хувийг бүрэн хангахаар төлөвлөжээ. Ингэснээр хот жилд 42 мянган мегаватт нарны эрчим хүч ашиглах урьдчилсан тооцоо гарсан байна.

Эх сурвалж: CNN
Х.ДАВААСАМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж