Ц.Нямдорж Эрүүгийн хуулийг дахиад өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж Эрүүгийн хуулийг дахиад өөрчилнө

Ц.Нямдорж Эрүүгийн хуулийг дахиад өөрчилнө

Хуулийн хугацаагүй сайд гэх тодотголтой болчихоод байгаа Ц.Нямдорж сүүлийн үед С.Зоригийн болон Эрдэнэтийн хэрэг дээх түлхүү ажиллах болсон. Тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгтнүүдээс уучлалт гуйж, хэргийн шалгах УИХ-ын түр хороог байгуулж, өөрөө ч уг хороонд орж ажиллах болсон юм.  Гэхдээ түүний яриад байгаа хуулийн салбарын завхралыг Ц.Нямдорж сайдаас ангид үзэх аргагүй бөгөөд тэрбээр энэ салбарт хуучин, насаараа шахуу хуулийн сайд хийж ирсэн. Хуулийн салбарын завхралыг арилгахын тулд энэ хавар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаа өчигдрийн чуулганы хуралдаан дээр илэрхийлсэн. 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэ хуулийг Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар анхных нь төслөөс шал өөр болгон өөрчилж, батлуулсан гэх шүүмжлэл хүлээдэг. "Хөнжилдөө хууль засдаг" гэж баалуулдаг Ц.Нямдорж Эрүүгийн хуулийг шинэчлэх болсны ард чухам ямар эрх ашиг нуугдаж байгааг одоогоор хэлэхэд хэцүү. Гэхдээ ямартай ч түүний онилсон сэдвийн ард ямар нэгэн эрх ашиг нуугддаг. Ямар сайндаа л өчигдөр "Аавын бийд  шахаа хий, Эцгийн бийд Элчин сайд бол" гэх шинэ хэлж сошиал трэнд болох вэ дээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж