Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу Дунд голын гудамж, 19-ийн үйлчилгээний төвийн хойд замын уулзвар руу өчигдөр /2019.4.25/ 15.40 цагийн орчимд Тоёота Рамиан маркийн машинтай жолооч хурд хэтрүүлэн орсны улмаас Тоёота Ланд круйзер-100 маркийн машинтай мөргөлджээ. Үүний улмаас хоёр явган зорчигчийг мөргөж гэмтээсэн ноцтой осол гарсан байна. Мөн ослын улмаас явган зорчигч 62 настай эмэгтэй Д, 39 настай эрэгтэй А нар хүнд гэмтжээ.
Монгол Улсад гарч буй зам тээврийн ослийн 84 хувь явган зорчигч байдаг бөгөөд нийт ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байдаг аж.