ОУВС-гийн хөтөлбөрт элссэний дараа 2017 онд Монголын арилжааны 14 банкинд активын шалгалт оруулсан билээ. Тодруулбал, активын чанарын иж бүрэн үнэлгээгээр банкуудын зээлийн багцын чанар болон үйл ажиллагааны бодлого, журам, зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо, барьцаа, хөрөнгө, гуравдугаар түвшний хөрөнгө зэргийг үнэлжээ.
Монголын арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг PWC /Pricrwaterhouse coopers/ компанийн Чех дэх салбараар хийлгүүлсэн бөгөөд энэхүү үнэлгээг хийх үед өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан банкуудад 2018 оны төгсгөлд үүнийгээ нөхөх шаардлагыг тавьсан байдаг. Энэхүү шаардлагын дагуу нэгээс бусад буюу “Капитал”-аас бусад нь актив хөрөнгөө нэмэгдүүлсэн байна. Харин хөрөнгө нэмэгдүүлж чадаагүй “Капитал” банк саяхан дампуурлаа зарласан билээ.
Тэгвэл ОУВС-гаас PWC компанийн Чех дэх салбартай хамтарч, ОУВС-гийн шалгалтын дагуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн зарим банкны эх үүсвэрийг дахин шалгахаар болжээ.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ