Монгол охид “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний тэргүүн титмийг хүртжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Монгол охид “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний тэргүүн титмийг хүртжээ

Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестиваль болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээнд Монгол охид амжилттай оролцож, тэргүүн титмийн эзэд болжээ.

Гүрж улсын Тбилиси хотноо дөрөвдүгээр сарын 21-нээс 27-ны өдрүүдэд зохион байгуулсан бяцхан миссийн тэмцээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний хоёрдугаар сургуулийн 5б ангийн сурагч Л.Үүрийнцолмон “Гранпри” шагнал, Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн 4б ангийн сурагч Ш.Хүслэнгийн хувьд 7-9 насны “Тэргүүн мисс” титмийн эзэд болжээ.

Мөн нийслэл, Дархан хотоос оролцогч Г.Үүрийнтуяа, Б.Мишээл нар “Ази тивийн тэргүүн мисс” шагнал, оролцогч Б.Буяндэлгэр “Дэлхийн хамгийн загварлаг “Топ модель” зэрэг шагналын эзэд болсон байна.

Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестивальд “Мисс Монголия” аялал жуулчлалын холбооний тэргүүн, мисс Б.Гантогоо болон Монгол Улсын консерваторийн нийгмийн ажилтан Ч.Мягмар нар таван миссийн хамт гурав дахь жилдээ оролцжээ.

Тэмцээний талаар Монгол Улсын консерваторийн нийгмийн ажилтан Ч.Мягмараас тодрууллаа. Тэрбээр “Монгол Улсаас энэ жил гурав дахь жилдээ оролцож, анхны “Гран при” шагналыг авч чадлаа. Уг тэмцээний насанд хүрэгчдийн төрөлд Монгол Улсаас “Гран при” шагналыг аваагүй байгаа юм билээ. Энэ багийг бэлтгэхэд гүүр болж өгсөн “Мисс Монголия” аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоодоо баярлалаа. Мисс Б.Гантогоогийн хувьд энэ тэмцээний олон улсын шүүгчээр уригдан оролцсон. “Гран при” шагнал авсан Л.Үүрийнцолмон охин маань дараа жилийн тэмцээнд шүүгчээр урилгаар оролцохоор болсон. Тухайн улсаас бүх зардлыг нь даадаг юм” гэв. Бяцхан мисс охид дөрөвдүгээр сарын 30-нд эх орондоо ирэх гэнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж