Д.Сарангэрэл Олон улсын хуралд оролцож байна | News.MN

Д.Сарангэрэл Олон улсын хуралд оролцож байна

Д.Сарангэрэл Олон улсын хуралд оролцож байна

Д.Сарангэрэл Олон улсын хуралд оролцож байна

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Эрүүл мэндийн яам Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2019 оны 4 дүгээр сарын 24-27-ний өдрүүдэд Истанбул хотноо зохион байгуулж буй “Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээ” сэдэвт хоёрдахь удаагийн олон улсын хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожатай хоёр талын уулзалт хийж тодорхой асуудлуудаар хамтарч ажиллахаар тохиролцов. Мөн Туркийн тал манай эмч мэргэжилтнүүдийг тогтмол сургалтад хамруулдагт талархал илэрхийлээд, Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожаг тааламжтай үедээ Монголд айлчлахыг урив.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ochiroo 2019-04-26 66.181.176.56

Yalaarhsan aduu shig tolgoigoo hayalsan ene avgai iim hurald oroltsood yana. Ene salbariig mergejliin oligtoihon hun tolgoi;lj boldoggui l yum baih daa

Avatar

иргэн 2019-04-26 192.82.65.141

Анагаахын хэдэн сургуулийн Уламжлалтын тэнхмийнхэн, эмч эрдэмтэдийг оролцуулахгүй дээ. Тэгсэн бол овоо юм олж ирэх байсан байхдаа. Сайдыг буруу мэдээлэл өгөөд явуулаа юм болов уу..

Avatar

ЗОЧИН 2019-04-26 124.158.95.14

ЖАРГАЧИХСАН АВГАЙ ЮМАА. ШААЛ ӨӨР МЭРГЭЖИЛТЭЙ БАЙЖ БАС ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХ САЛБАРЫГ УДИРДАНА, ТЭГЭЭД БАС ГАДУУР ЗУГААЛНА ГЭЖ ТОЙМГҮЙ, ХЭЗЭЭ АЖЛАА ХИЙХ ЮМ БЭ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж