Д.Сарангэрэл Олон улсын хуралд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэл Олон улсын хуралд оролцож байна

Д.Сарангэрэл Олон улсын хуралд оролцож байна

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Эрүүл мэндийн яам Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2019 оны 4 дүгээр сарын 24-27-ний өдрүүдэд Истанбул хотноо зохион байгуулж буй “Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээ” сэдэвт хоёрдахь удаагийн олон улсын хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожатай хоёр талын уулзалт хийж тодорхой асуудлуудаар хамтарч ажиллахаар тохиролцов. Мөн Туркийн тал манай эмч мэргэжилтнүүдийг тогтмол сургалтад хамруулдагт талархал илэрхийлээд, Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожаг тааламжтай үедээ Монголд айлчлахыг урив.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж