Шри Ланкын халдлагаар амиа алдагсдын тоо 100-аар буурчээ | News.MN

Шри Ланкын халдлагаар амиа алдагсдын тоо 100-аар буурчээ

Шри Ланкын халдлагаар амиа алдагсдын тоо 100-аар буурчээ

Шри Ланкын халдлагаар амиа алдагсдын тоо 100-аар буурчээ

Шри Ланка улсад ням гаригт /2019.04.21/ Христийн шашны сүмүүд болон томоохон зочид буудлуудад амиа золиослогчид бөмбөг дэлбэлсний улмаас маш олон хүний амь нас эрсэдсэн харамсалтай хадлага болсон. Хэд хэдэн удаа дараалан бөмбөг дэлбэрсний улмаас нас барсан хүмүүсийн тоо 350 давж, шархадсан хүний тоо 500 гарсан гэсэн албан мэдээллийг тус улсын цагдаагийн байгууллагаас өгсөн. Гэтэл дэлбэрэлтэд өртөж танигдахын аргагүй болж, зэрэмдэглэгдсэн цогцоснуудыг тоолохдоо давхардуулж тоолсны улмаас нас барсан хүний тоо буруу гарсныг Шри Ланка улсын Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2019.04.25/ мэдэгдлээ. Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр бол нас барсан хүний тоо 359 биш 253 байжээ. Амиа алдагсдын цогцост ДНК-ийн шинжилгээ хийсний дараа ийнхүү амиа алдагсдын тоо 100 орчмоор буурсан байна.

Одоогоор энэхүү халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэн хэмээн хүлээгээд байгаа ч яг үйлдсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Хэргийн хамсаатан байж болзошгүй хэмээн 74 хүнийг баривчлан саатуулаад байгаа ба тус улсын Батлан хамгаалахын сайд ажлаа өгөөд байна. Учир нь халдлага болохын өмнөхөн Энэтхэг улсын тагнуулын албаныхан ойрын хугацаанд халдлага гарч болзошгүй талаар мэдээлэл илгээсэн ч тус улсын Батлан хамгаалах яамны ажилтнууд дээд түвшний албан тушаалтнууддаа мэдээллийг дамжуулаагүйн улмаас халдлагаас урьдчилан сэргийлж амжаагүй байна. Амиа золиослогчдын дунд Шри Ланкын тэргүүн баяны хөвгүүд байсныг тогтоогоод байгаа ба амиа золиослогчдын заримынх нь дүрс CCTV-ийн камерт бичигдсэн байна.

Эх сурвалж:BBC

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Paвcaл 2019-04-26 174.216.12.124

Нас барсан хүмүүс зуу зуугаараа амь орсон юм болов уу л гэж бодлоо ш дээ. Манай цагдаагийнхан шиг 3 оронтой тооны арифметик бодохоороо толгой нь эргэдэг гарууд уу? Тэрнээс яаж ч давхахдуулж тоолоод зуугаао зөрнө гэж юу байх вэ. Үсэг мэдэхгүй нь сэтгүүлч болж байхад тоо мэдэхгүй нь цагдаа болоход юу буруу гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж