Өвөрхангай аймгийн хархорин суманд ДХИС-ийн докторууд сургалт явуулав

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймгийн хархорин суманд ДХИС-ийн докторууд сургалт явуулав

Өвөрхангай аймгийн хархорин суманд ДХИС-ийн докторууд сургалт явуулав

Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь Сум дундын прокурорын газрын прокурор, ажилтан нарт Хууль сахиулахын их сургуулийн доктор багш нар энэ сарын  18, 19 өдрүүдэд  сургалт явууллаа. Сум дундын прокурорын газраас Хууль сахиулахын их сургуулийн удирдлагад хүсэлтээ тавьснаар тус сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/117 дугаартай  тушаалаар сургалт явуулах бие бүрэлдхүүн, сургалтын хөтөлбөр, зардлын төсөв зэрэг батлагдснаар энэхүү сургалт явагдсан байна.

Уг сургалтын  хөтөлбөрийн хүрээнд шүүгч, прокурор нарт зориулсан сургалтыг ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч, хууль зүйн доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Я.Нямсүрэн,  прокурор, мөрдөгч нарт зориулсан сургалтыг тус сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр, тус сургуулийн Цагдаа сургуулийн ахлах багш, докторант, цагдаагийн хошууч Л.Бат-Очир, прокурор, хорих ангийн албан хаагчдад зориулсан сургалтыг “Ялын бодлого: хэрэгжилт, чиг хандлага” сэдвээр тус сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, хууль зүйн доктор, дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл нар явууллаа.

Мөн Сум дундын прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаартай нээлттэй, хаалттай хорих анги, Онцгой байдлын хэлтэс, Орхоны хөндийн байгалийн цогцолборт хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудын прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, ажилтан, албан хаагчдад “Удирдлагын манлайлал, хувь хүний манлайлах ур чадвар”, “Төрийн тусгай албан хаагчийн ёс зүй, харьцааны соёл, сахилга хариуцлага” гэсэн сэдвээр тус сургуулийн Хууль сахиулахын удирдлагын академийн удирдахуйн ухааны профессорын багийн ахлах багш, цагдаагийн ахмад Б.Түмэндэмбэрэл, “Гамшгаас хамгаалах төлөвлөлт:Газар хөдлөлтийн эрсдэл”, “Мал, амьтны халдварт өвчин, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвээр тус сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, биологийн ухааны доктор, дэд профессор, хошууч Н.Батсайхан, “Зөрчлийн тухай ойлголт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр тус сургуулийн докторант, Сум дундын ерөнхий прокурор Ш.Баасандорж нар  явуулав.

Уг арга хэмжээний үеэр Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны нээлтийг арга хэмжээг тус зөвлөл, тус сум дундын прокурорын газраас хамтран зохион байгуулж, сумын удирдлага, иргэд, тус суманд төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллагуудын албан хаагчдад зориулж, тус сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал,  хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр “Өвөрхангай аймгийн гэмт хэрэг, зөрчлийн  шалтгаан нөхцөл, криминологи судалгааны тайлан -2017”, “Иргэдийн аюулгүй байдал, түүнийг хангах арга зам” сэдвээр илтгэл тавьж, тус прокурорын газраас тодорхой хууль тогтоомжийн хүрээнд хууль сурталчилан яриа таниулга хийж,  хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж